Монгол XXI зууны коммунист орон болжээ
Хэрэгждэггүй хуулийг манайхан “гууль” гэж нэрлэдэг билээ. Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, өнөөдөр манай улсад 400 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. Гэхдээ хэрэгждэгээсээ  хэрэгждэггүй нь илүү олон аж. “Архидан согтуурахтай тэмцэх тухай” гэх мэт батлагдсанаасаа хойш “салхи үзээгүй” ёстой жинхэнэ “гууль” гэж байхад, танил тал, бэл бэнчин зузаантайд “гууль”, “бор зүрхээрээ” зүтгэгчдэд хууль болчихдог “Эрүүгийн”, эсрэгээрээ, бэл бэнчин зузаантнуудад хууль, бор зүрхээрээ зүтгэгчдэд “гууль” болчихдог “Газрын тухай” гэх мэт хууль-гуулийн эрлийз ч олон байх аж. Иймэрхүү “эрлийз” хуулиуд жинхэнэ “гууль”-иасаа ч илүү уршиг тарьдаг гэдэг.
 
 Хууль “гууль” болох хоёр шалтгаан бий. Эхнийх нь хууль өөрөө, цоорхойтой байх. Энэ тохиолдолд  засч өөрчлөхөөс өөрөөр жинхэнэ хууль болгох арга байхгүй. Хоёр дахь нь, хууль хэрэгжүүлэгчдийн шударга бус байдал. Дэлхийгээс тасарсан манай улсад эрхтэн дархтнууд нь “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ”, ядуус нь “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэсэн зарчмаар амьдардаг. Баячууд нь үүнийг мэддэг, ядуус нь харин мэдсэн ч үзэл бодлоо илэрхийлж чадахааргүй болтлоо оюун санааны хүлээсэнд оршиж байна. Гэхдээ сүүлийн үед зарим нэг “юм”- ны учрыг ойлгож, нэгдэхийн чухлыг мэдэж авцгаажээ. Хуулийг хууль байлгадаг гол хүчин зүйл нь шударга ёс. Шударга ёс үгүй болоод ирэхээр хууль “гууль” болж хувирдаг. Харамсалтай нь, шударга ёсыг алдагдуулагч нь хүн өөрөө байдаг. Энэ нь эцсийн эцэст хүнд  байгалиас заяасан  чанар болох шуналтай I холбоотой.
 
В.И.Ленин “Хүмүүс хамтдаа баялаг бүтээж, социадизмд хүрнэ.Нийтийн хүчээр хуримтлуулсан  тэр баялгаас хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авна” гэж сургажээ. Харин нэгэн шуналтай хүн “Хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авахгүй бол яах вэ, хүмүүс шуналтай шүү дээ” гэхэд Ильич “Ингэхийн тулд хүний ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн хариулсан гэдэг. Гэтэл хүний ухамсрыг, тэр тусмаа байгалиас заяагдсан чанарыг өөрчлөх боломжгүй билээ. В.ИЛенин шиг ухаантай хүн үүнийг мэдэхгүй байсан гэхэд итгэмгүй. Магадгүй, тэрбээр үүнийг мэдэж байгаа ч албан тушаал, алдар нэрэнд толгойгоо мэдүүлээд 70-хан жилийн настай сургаалиа айлдсаар байсан ч юм болов уу гэж одоо санагддаг. Тэгэхээр социализмыг үндэслэгч нь ч “шуналын хүүдий” байсан болж таарч байна.
 
Зах зээлийн тогтолцоо Монголд хэрхэн хэрэгжиж байгааг хараад байхад шударга бус хуваарилалтаас бусад нь В.И.Лениний мөрөөдөж байсан нийгэмтэй их адилхан. Хүн бүр нийтийн хүчээр /татвар төлөгчид/ зүтгэж байж материал техникийн бааз /улсын төсөв/-ыг бүрдүүлдэг. Ялгаатай нь ард түмэн тэндээс бүгд эрх тэгш хүртэж чаддаггүй. Ихэнх хэсэг нь хэрэгцээнийхээ хэрээр ч авч чадахгүй байхад эрх мэдлийг хэрэгжүүлэгч цөөнх нь шуналынхаа хэрээр авах боломжийг олсон. Тэд энэ хуваарилалтынхаа зарчмыг хуулийг “гууль” болгох замаар хэрэгжүүлдэг юм. Хуулийн дагуу дээрэм хийдэг гэсэн үг. Монгол Улс зах зээл ч биш, социализм ч биш эрлийз замаар замначихжээ.
 Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2014-06-25 13:26:33
    Мэдээж алдаа оноо бол байсан, хувийн өмчийг огт дэмждэггүй, чөлөөт өрсөлдөөн байхгүй, зарим талаараа нилээд хаалттай г.м. гэсэн гэлээ ч аль альнийг нь харьцуулж дүгнэх боломж, туршлага байна - социалист нийгэм нь хамаагүй илүү дээр байсан, онолын хувьд ба
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-25 13:26:18
    Шашингүй нийгэм хэрнээ үнэн хэрэгтээ хамгийн мундаг ёс журам, сахилга бат, итгэл үнэмшлийг шаардсан тийм ариун үзэл санаатай нийгэм байсан юм шүү. Харин капиталист нийгэм нь зөвхөн ашиг л олж амьдрах үзэл номлолтой, мөнгөний төрсөн биеэ, үзэл бодлоо зара
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-25 13:26:01
    Социалист нийгэм нь зорилго, санаа, агуулгаараа энэ капиталист нийгмээс хамаагүй дээр - хүн бүр жинхэнэ утгаараа тэгш эрх үүрэгтэй, хүмүүсийн боловсрол, хүмүүжил, эрүүл саруул орчин, ажилч хичээнгүй зан, ард иргэдийн сайн сайхан аж төрөх, сурч боловсрох,а
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-25 13:21:09
    шашингүй нийгэм хэрнээ үнэн хэрэгтээ хамгийн мундаг ёс журам, сахилга батыг шаардсан тийм ариун үзэл санаатай. харин кап нийгэм нь ашиг л олж амьдрах үзэл номлолтой болохоор мэдээж энэ бүх сөрөг үр дагавар нь гарах нь гарцаагүй. ТИЙМЭЭС МАРГААНГҮЙ ХҮНЛЭГ
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-25 13:20:50
    социалист нийгэм нь зорилго, санаа, агуулгаараа энэ капиталист нийгмээс хамаагүй дээр - хүн бүр жинхэнэ утгаараа тэгш эрх үүрэгтэй, хүмүүсийн боловсрол, хүмүүжил, эрүүл саруул орчин, ажилч хичээнгүй зан, хүн хүний сайн сайхан байх нь тухайн нийгмийн гол з
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах