Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн  Эрүүл мэнд спортын яамны “Б“ зааланд болно. Энэхүү зөвлөгөөнд төрийн болон ТББ хот хөдөөгийн нийт 170 гаруй төлөөлөгчид оролцож Эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох юм. Утас: 99991633, 86885060

09:00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно. Зөвлөгөөнөөр нягтлан бодогчид, санхүүчдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих: 88086225

09:30 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт салбар бүрийн төлөөлөл бүхий гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг  Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Мөн "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88093607

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хотын захиргаанаас түц эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар Түц эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.
 
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.