Эрүүл мэндийн салбарыг сайн эзэнтэй болгохыг хүсэв
“Эрүүл Монгол” клубээс дөнгөж сая “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд 2014 оны сүүлээс /Г Шийлэгдамбыг тооцохгүйгээр/ эрүүл мэндийн салбар аав, ээжгүй хүүхэд шиг өнчирч үлдсэн хэмээн хэллээ. Хэн дуртай  намын нэг мэргэжлийн бус этгээд ирж, өөрийн анкет дээр сайдын сэтэр зүүх хандлага гарах боллоо. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарыг эзгүйчлэх, дээрэлхэх, дээрэмдэх аяс ч харагдах болсонд салбарын залуу эмч нар тун эмзэглэж байгаагаа энэ үеэр хэллээ.

Иймээс яаралтай эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгож, тэр дундаа мэргэжлийн салбараа мэддэг, сайн менежер залуу хүнийг томилж өгөхийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүслээ. Ингэхдээ УИХ-ы хаврын чуулганаар уг асуудлыг маш яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай  байгааг мөн хэлсэн юм. 

Эрүүл мэндийн салбар эзэнгүй байснаар  салбарын үнэлэмж буурч, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт ч буурсан гэлээ. Тухайлбал Хүн амын дунд халдварт бус өвчлөл нь тэргүүлэх шалтгаан болж, 2004 онтой харьцуулахад  1.2-2.0 дахин тогтмол нэмэгджээ. Нийт хүн амын халдварт бус өвчнөөр өвчлөхгүй байх эрсдэл нэг хувь байна. Тэргүүлэх таван шалтгаан Амьсгалын тогтолцооны эмгэг /1000 хүнд/ 1579.9, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133.8, шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл 787.1, зүрх судасны өвчлөл 954.3, гэмтэл, хордлого гадны шалтгаант  бусад 567.1 байна. Эдгээр өвчлөл нь  жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хүн амын нас баралт жилд 1.9 хуваарь өссөн  хэмээнэ мэдээллээ. 

Иймээс салбарыг яаралтай сайн эзэнтэй болгохыг тэд хүсэж байгаа юм. Тэдний үзэж буйгаар мэргэжлийн бус, салбараа мэддэггүй хүмүүс эрүүл мэндийн сайдаар томилогдож байгаад ихэд дургүйцэж буйгаа хэлсэн.  Буруу томилгооноос болж салбарт нь салбарын бус сайдын бодлого хэрэгжих болсон гэв. Энэ нь 2-3 жилийн настай бодлого байгаа нь эрүүл мэндийн салбарыг элгээрээ хэвтэхэд хүргэсэн. Иймд цаашид салбараа мэддэг сайн менежер, залуу хүнээр толгойлуулах хүсэлтэй байгаагаа хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн тэд дараагийн эрүүл мэндийн сайдаар сонгогдох хүн таалагдахгүй байвал эсэргүүцэх болно хэмээн мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emch 2016-05-07 02:03:36
    Darkhanii eruul mendiin gazriin darga soligdloo odoo l neg zob golidrold oroh bhaa, orhiin eruul mendiin tobuud Battsengel Gangold gedeg 2 manguugiin daramtand ...
    202.179.31.77
    Мэдэгдсэн Хариулах
  • EMCH NAR 2016-04-01 09:09:37
    Lambaag saidaar tomilchihbol eruul mendiin salbar hurdtai uragchilnaa LAMBAAG SAID BOLGOYOO
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2016-03-03 01:55:52
    эзэнгүй байхад нь цалин муу, ажил их эмч нарыг дэлхий дээр ямарч улсад байдаггүй хууль зохиогоод гаргачихсан байгаа, удахгүй эмч нар минь шоронгийн бөглөөс .......
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Demjij baina! 2016-03-03 01:02:03
    Bi uuruu zaluu khun bish ch zaluuchuudiig ingej uzel bodloo ilerkhiilj baigaad bayar khurgie! Salbar salbariin zaluuchuud ingej jaakhan idevkhtei baival sainsan...
    203.169.51.210
    Мэдэгдсэн Хариулах
  • she 2016-03-02 07:39:33
    Lambaag saidaar tomilchihii l doo.
    43.228.129.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-03-02 05:57:21
    зөв асуудал хөндсөн байна.
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах