Шведийн эрдэмтэдийн бүтээсэн цахилгаан хэлхээний ачаар робот болоод ухаалаг хувцас хүчээ авч эхлэхээр боллоо. Эрдэмтэд маш нимгэн боловч өөрийнхөө жирийн хэмжээнээс 4 дахин ихээр сунах чадвартай цахилгаан хэлхээ бүтээсэн байна. Мөн энэ материал нь цахилгаан дамжуулах чадвараа алдалгүй, хагарч хугаралгүй бараг нэг сая удаа сунаж агших ачаалал авч чадах гэнэ. Энэ нь уг материалыг био мэдрэгч, хиймэл арьс, хиймэл эд эрхтэн болоод даавуунд оёж болох цахим төхөөрөмж бүтээхэд маш үр дүнтэй болгож байгаа юм.
Энэ материал нь шингэн болоод хатуу төмөрлөгөөс бүтэх бөгөөд силикон дээр хийгдсэн нимгэн хальс ашигласан байна. Харин цахилгаан дамжуулагчийг хийхдээ алтан болоод төмөрлөг хольц ашиглаж, шингэн галийг алтны цахилгаан дамжуулах чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглажээ. Үүний үр дүнд цахим хэлхээ хэвлэж болох бэх бий болжээ.
Хатуу хавтан дээр л цахим хэлхээг хэвлэдэг байсан цаг өнгөрснөөр маш олон ашиглалтын боломж бий болох юм. “Бид одоо энгийн цахим төхөөрөмжийг сунадаг, уян, илүү хүчирхэг болгож чадахаар боллоо. Үүнийг “зөөлөн” робот болоод ухаалаг хувцасанд хэрэглэхээс гадна энэ бүгдэд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирах хүч болгон ашиглаж болно гэж бодож байна” гэж Шведийн Лаусений Технологийн Холбооны их сургуулийн төгсөх оюутан Arthur Hirsch хэллээ. Ямартай ч инженерүүдэд илүү “амьд” робот хийх боломж бий болсон бололтой.

Эх сурвалж: EPFL News (https://actu.epfl.ch/)
Орчуулсан: olloo.mn
Орчуулсан: olloo.mn