Тендерийн ашгийг ил тодоор зарладаг болоё
“Тендер шалгаруулах зар”  хэмээх үгийг та өдөр тутмын сонингууд болоод зарим нэгэн сайтуудын нүүрнээс бишгүйдээ л уншсан байх.  Гэхдээ энэхүү тендерт оролцоод ялчихвал, хичнээн төгрөгийн байшин барьж, бүтээгдэхүүн нийлүүлээд хичнээн төгрөгийн ашиг олдог вэ гэдгийг хэн ч мэддэггүй. Угаасаа нийтэд ашгийг нь ил зарладаггүй. Тэрхүү ашгийг ил тодоор нээлттэй байлгах тал дээр захиалагч, гүйцэтгэгч хоёр талын аль аль нь санаачилгагүй ханддаг.
Үүнээс болсон уу, эсвэл олох ашиг нь бага байдаг уу,тэрхүү ашгийг нь дундаас нь хэн нэгэн албан тушаалтан гувчуулж байна уу. Юу ч бай тендерийн будлиан хаа сайгүй л гарч байдаг. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр шалгаруулалтад тэнцээгүй нь тэрхүү будлиан, булхайг илчлэх гэж бөөн асуудал болдог. Үүнээс болоод албан тушаал наймаалдаг, тендер, лиценз, гэрчилгээнээс мөнгө олдог, булхай, луйвар гардаг нь нууц биш ээ.

Тэгвэл саяхан болсон “Бизнесийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дээрээс нь төрийн авилгыг зогсоох нэг арга байна. Энэ нь худалдан авалт хийхдээ түүнээс гүйцэтгэгч аж ахуйн нэгжид очих ашгийг ил тодоор зарлах хэрэгтэй.  Нэгэнт Ерөнхийлөгч нь хэлж байгаа учир Засгийн газар энэ чиглэлд ажиллах ёстой. Шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ чиглэлд ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн хувьд би энэ чиглэлд зүтгүүлнэ” хэмээн хэлсэн.

Ерөнхийлөгч яг юу хэлэв. Тэрбээр ердөө л тендерийг үнэнч шударгаар явуулахыг хүсчээ. Үр дүнд нь гүйцэтгэгч талдаа ашигтай, захиалагч талдаа чанартай байлгах.
Тухайлбал, улсаас тендер зарлаж ямар нэгэн барилга бариулах бол тендерийн тэдэн  хувийн ашиг нь танайх шүү гээд зарладаг хэрэгтэй болж байх шиг байна. Манайд ашгийг нь зарладаггүй учраас тэр ашиг болох хувийг төрийн албан хаагч аваад халаасалчихдаг. Үүнээс болоод гүйцэтгэгч компаниуд ашгаа олохын тулд тухайн барилгаа чанаргүй барьдаг. Хэрэв бүр хурдан бариулах шаардлагатай гэж үзвэл ашгийг нэмэх зэргээр компаниудын хооронд бодит өрсөлдөөн бий болгодог байх ёстой гэсэн үг юм. 

Иймээс тендерийн ашгийг ил тодоор зарладаг болсноор  манайхны хийж байгаа ажил хугацаандаа амжиж, чанаргүй болоод байгаа байшин барилга чанаржина. Нөгөө талаасаа албан тушаалтны халаасанд ордог мөнгө үгүй болох юм.  Улмаар тендер дагасан хээл хахууль, авлигийн асуудалд ч эцэслэгдэх үр нөлөөтэй. Иймээс тендерийн ашгийг зарладаг байх асуудлыг Худалдан авалтын хуульд оруулах цаг иржээ. Үүнийг оруулахын ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрч, үнэхээр л зүтгүүлэх шаардлагатай байна даа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2014-06-25 00:34:34
    Тэндэрийг боломжийн албан тушаалтнууд авна авсан хойноо мөнгө нэхээд л хэвтчихнэ татвар төлөгчдийн мөнгөнөөс сааж баяжих нэг арга болсоон та ийм мөнгөөр хийнэ гэсэн бол хийгээч энд мөн л татвар төлөгдийн шалгалт хийж чаддагүй л гол нь байгаа байгаа юм да