Сүржин сурталчилгаатай НӨАТ-ын хуулийн даржин хэрэгжилт
УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх, томоохон хөшүүргийг бий болгох зорилготой уг хуулийн төсөл энэ сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Ерөнхий сайдаасаа эхлэн хуулийн төслийг сурталчилж, талх худалдан авсан ч та тухайн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авна. Ингэснээр татвараас нуугдаж зугтаж байсан аж ахуйн нэгжүүдийг борлуулалтаар дамжуулан орлогыг нь ил болгож хяналт тавих, бүртгэх боломжтой болсон хэмээн сурталчилсан. Иргэдийг cap бүр төлсөн НӨАТ-ынх нь баримтаар сугалаанд хамруулж 20000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах гэх мэтээр хуулийг хэрэгжүүлэх гэж оролдож буй. Нэг талаас харахад хуулийн төслийн шинэчлэл маш том ажил, өөрчлөлт болсон мэт. Бид жилийн эцэст бүх баримтаа цуглуулж байгаад хувиа буцаагаад авчихна. Мөн нэг ундаа авсан байсан ч 100 сая төгрөгтэй болох боломжтой гээд давуу тал олон юм шиг харагдаж байгаа. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр НӨАТ-ын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин их гарсан нь иргэдийн төлсөн НӨАТ-ыг аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд улсын төсөвт төлдөггүй гэдгийг харуулж байгаа гээд сайн талаас нь харах гээд үзвэл магтах зүйл гарч мэднэ.

Гэвч нөгөө талаас харвал хяналт тавих нэрээр хуулиар сүрдүүлэн жижиг аж ахуйн нэгжүүдээ төр дарамтлах том шалтгаан болжээ. Үүнийг мэдсэн болоод ч тэр үү, эсвэл хэрэгжүүлэх нь хэн хэнд нь дарамт болно гэдгийг ойлгосон учраас тэр үү улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй мянган аж ахуйн нэгжээс 10 ч хүрэхгүй мянган аж ахуйн нэгж л хуулийг чадан ядан хэрэгжүүлэхээр хичээж байгаа тоон мэдээ байна. Ядахад яр гэгчээр өнөөх хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хууль хэрэгжүүлэх нэрийн дор барааны үнээ нэмж иргэдийг хохироож байгаа гомдол санал ШӨХТГ-т өдөр хэдэн арваараа ирдэг аж. Тэнд үйл ажиллагаа явуулдаг тийм газар барааныхаа үнийг нэмчихэж гэсэн иргэн бүрийн гомдол саналаар ШӨХТГ-ын долоо наймхан байцаагч ажиллаад байх боломжгүй учраас ёстой л томоохон хэдэн аж ахуйн нэгжийг л онцолж шалгалт оруулахаас хэтрэхгүй байгаа гэнэ лээ. Аж ахуйн нэгжүүд ч татвараас бултах аргаа тун чадмаг олдог. Сүлжээ тасарч байна, кассын машин үнэтэй байна, ядарсан иргэдээ шуллаа  гэх мэтээр шалтгааныг хаанаас ч олдог. Тэр тусмаа томоохон супермаркетуудаас бусад бүх л жижиг дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг, цайны газар, караоке, зочид буудал НӨАТ- аас бултсан хэвээр байгаа.

Нийслэлээс гадна хөдөө орон нутагт дандаа жижиг дэлгүүр, ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тэд хуулийг хэрэгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тийм дэлгүүр баримт өглөө гэсэн нэг ч тохиолдол дуулдсангүй. Нэг суманд үйл ажиллагаа явуулдаг 10 дэлгүүрээс баримт өгч байгаа тохиолдол тун ховорхон. Нийслэлд ч ялгаагүй. Иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудаж томоохон супермаркет гэхээс илүүтэй бөөний төв, жижиг дэлгүүр, ТҮЦ-нээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдчихсон. Харин тэд худалдаж авсан барааныхаа баримтыг өнөө хэр авч чадаагүй. Өгөхийг ч тэд хүсэхгүй. Өнөөх л өнөөдрийн орлогоороо машин авч чадахгүй гэсэн ядмагхан хариу өгөөд албаны хүмүүсийн амыг таглачихдаг.

Баримт өгөөгүйнх нь төлөө үйл ажиллагааг нь зогсоох эрхгүйгээс хойш нуугдсан татварын орлогыг ил болгох шинэчилсэн хууль хөрсөн дээр хэрэгжинэ гэж ёстой бантан болж хувирчихаад байгаа юм. Сангийн яам, Татвар гаалийн Ерөнхий газар, дээр нэр дурьдсан ШӨХТТ цөөхөн хэдэн сүлжээ дэлгүүр, зоогийн газар, гар утасны үүрэн холбооны оператор гэсэн байгууллагуудыг л НӨАТ-ын шинэ хуулиар дарамтлахаас биш зах дээр хэдэн саяар зарагдаж байгаа бараа, Да хүрээнд дамын үнээр борлуулж байгаа хэдэн арван сая төгрөгийн машины борлуулалтыг анхаарахгүй. Харин машин авсан иргэдийг жилийн эцэст хаанаас тэр их мөнгө олж машин авсан талаар нь байцаалт явуулах эрхзүйн орчин бүрдчихсэн юм билээ.

Монголын хууль гурав хоног гэгчээр Ерөнхий сайдаасаа эхлээд сүржин сурталчилсан хууль гууль болж хувирчихаад байна. Нэр хүндээ бодож НӨАТ-ын баримт хэвлэж байгаа нь гэмт хэрэгтэн болж, ялих шалихгүй шалтгаан тоочсон жижиг дэлгүүр, аж ахуйн нэгжүүд өнөөх л сурсан аргаараа татвараас бултсан хэвээр байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт асуудал дагуулсан хэвээр байгаа нь төр ямархуу төвшинд ажилладаг вэ гэдгийг харуулж байгаа юм. Татварын орлого нэмэгдэх нь чухал болохоос баримт хүлээж авах программ, түүнийг хэрэгжүүлэхгүй үл тоож буй аж ахуйн нэгжүүдийн зөрчил төрд сонин биш. Уг нь энэ хуулийн төслийг хэрэгжүүлж эхлэхдээ аж ахуйн нэгж НӨАТ- ын баримт хэвлэж өгөөгүй бол нийт орлогынх нь хоёр хувиар торгох. Буруу баримтууд оруулж илгээсэн байвал 20 хувиар торгох гэх мэт заалтууд оруулжөгсөн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгжид хариуцлага тооцсонгүй. Тэгээд ч төрд торгох эрх байхгүй.

НӨАТ-ын баримтыг бүртгэх учиртай цахим хаяг нь гурван cap өнгөрчихөөд байхад хэвийн ажиллаж чадахгүй гацаж буй. Баримт хэвлэх машин нийлүүлэх эрх авсан хэдэн байгууллагын нийлүүлсэн машин нь гацаж, хэвлэсэн баримтыг нь цахим хаяг нь голж шилж байгааг Татвар, гаалийн газрын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. Гацдаг машин нийлүүлчихээд дараа нь засварт нь хоёр сая төгрөг нэхдэг гэхээр л шинэчилсэн хууль иргэдийн амьдралд бодит дэмжлэг болох гэхээс илүү цөөн хэдэн хүмүүсийн бизнесийг цэцэглүүлэх ажил болсныг бэлхнээ хэлээд байгаа юм. Сая ч хүрэхгүй хэрэглэгч асуудалгүй хандчихаад байх цахим хаяг ч нээж чадахгүй аргаа барж буй төр ямар нүүрээрээ тэднийг торгох тухай ярих билээ.

Энэ мэтээр шинэчилсэн хуулийг тойрсон шүүмжлэл, хуулийг гууль болгож сурсан аж ахуйн нэгжүүдийн үнэн төрх улам бүр тод болсоор байгаа. Бид орлого тодорхойлох боломжгүй хүмүүс хэмээн гомдоллох атлаа цаанаа хэдэн саяар нь халаасалдаг томоохон захын наймаачид, жижиг дэлгүүрт бараагаа шахаж хөлжиж буй бөөний төвүүдийн наймаачин, махны ченжүүд, хуучин шинэ машины ченж гээд хуулиас гадуур ашиг олдог, хуулийг ашиглан үнэ хөөрөгдөж буй олон хүмүүс байна. Тэдэнд хариуцлага тооцох ажлыг хийгээч, С.Пүрэв дарга аа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр улсын төсвөөс хэд дахин давчихсан мөнгө гудсан дороо нууснаа бид илчилж авлаа. Монголчууд хуулийн дор үнэнээр амьдрах гэхээс илүү хуулийг гууль болгож чаддаг, хэзээ ч үнэнчээр ажил хийдэггүй гэдгээ харуулсан.Төр нь жаахан олигтой ажиллаад энэ хуулийг хэрэгжүүлвэл НӨАТ-ын орлого хоёр байтугай хувиар нэмэгдэх нь тодорхой байгаа биз. Харамсалтай нь өнөөх л хуулийг үнэгүйдүүлж сурсан зангаараа манайхан үнэ өртгөө нэмж ашиг олсон шигээ л төрийг даапаалж сууна. Шинэчилсэн хууль нь энэ хугацаанд телевизийн шоу, том дарга нарын жишээ болгож ярьдаг асуудал төдийхөн болжээ.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-03-03 01:42:43
    зах дээр өдөрт бараг 10саяын орлоготой нөхдүүд миний мэдхиин 20 жил наймаа хииж бна хэзээ ч нөат өгч бгагүй АА нэгж биш гээл сууж бна
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-03-02 15:14:58
    Жижиг бизнес эрхэлдэг турээсийн газаруудыг дампуурлах хууль Сайхан балаг новш Лхагважав гэж гелег сайнаа узэхгуйээ эд нарын цаг удахгуй дуусна .
    103.26.195.165
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-03-02 09:17:13
    Жижиг аж ахуйн нэгжүүдийг дампууруулах арга.
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Худлаа шаа чи 2016-03-02 08:07:13
    Үнийн дүнгийн 2 хувийг буцааж авна ч гэх шиг шаагаад байгаарай. Баахан зардал болж болж зөвхөн НӨАТ-ын 2 хувь гээч сда чинь. Аяндаа болох байсан юм.
    103.26.193.200
    Мэдэгдсэн Хариулах
  • тогос 2016-03-02 06:11:48
    Шууд тулгасан хууль гаргахаар аргагүй шүү дээ Солонгос Япон гэсэн оронд ийм байхгүй яагаав ард түмэнд ашиггүй томчуудын бизнест л ашигтай
    202.179.25.182
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-02 04:54:47
    Хэрэгжих сууриа бэлдээгүй байж шууд хэрэгжүүлсэн нь маш буруу . Одоо манайх дэнжийн мянга захаас мах гурил түүхий эдээ авдаг 1 ч нөат өгдөггүй
    203.194.114.99
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-03-02 07:04:32
      эх орны малын гаралтай болон байгаль орчны шууд бүтээгдэхүүнээс нөат авдаггүй хуль байдгийг мэддэггүй юм уу
      202.9.42.3
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-02 02:36:15
    Delguuruud daraa av geed barimt ugduggui yagaad? Tegeed bid 10 huviin nemegdeltei une tuluud baihad 2hon huviig butsaaj ugnu gene, gaduur uursduu hyanaad uzeech...
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-02 02:34:28
    1 ba 2-r sariin tolboriin barimt niit 687000 togrog bolson. Getel hurimtlagdsan butsaan olgolt ni 4138 togrog bolj baina. Ug ni 2% butsaan olgoh estoi bish uu?
    59.153.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerlee 2016-03-02 02:15:42
    Ene tur zasag hezee yumiig bodoj hiideg bolnoo nre heleh ch ug alga. Tatvar gedeg medeejiin bh yostoi bolovch sli ali taldaa emzeg asuusal uchraas 7 hemjij 1 og...
    49.98.159.50
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-03-02 01:16:59
    Жигд ороогүй учраас орсон нь хохироод байгаа нь үнэн. Барс гэх мэт захууд НӨАТ өгдөггүй учир дэлгүүрүүд борлуулалтаас 10хувь төлөх тул үнээ нэмэхээс аргагүй.
    103.57.92.158
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-03-15 12:14:19
      Улаанбаатарын болон аймгийн төвийн захуудыг эхлээд тасалбар өгдөг болгох хэрэгтэй , хэдэн 8 нэрийн дэлгүүрийг шахаад байхаар үндэс сууриас нь эхлээч
      122.201.31.122
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-02 01:12:43
    e баримт сайтад баримтаа шивэх гэхээр өмнө нь оруулсан баримт байна гэж гарч ирсэн. Энэ юу гэсэн үг вэ
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах