Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан 1983 онд хэлмэгдэж, өмч хөрөнгөө хураалгаж, аавтайгаа хамт Завхан аймгийн Алдархаан суманд цөлөгдөж, амьдралын хатуу бэрх бүхнийг туулсан Жалан-Аажавын хүү Батбаатарыг хүлээн авч уулзлаа.
1983 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга байсан Жалан-Аажав гуайн бүх эд хөрөнгө, орон байрыг нь хурааж, Шүүхийн шийдвэргүйгээр, зөвхөн МАХН-ын Намын Төв Хорооны шийдвэрийн дагуу түүнийг хүү Батбаатарын хамт нутаг зааж, хугацаагүй цөллөгт явуулсан байдаг төдийгүй одоог хүртэл хурааж авсан эд хөрөнгө, орон байрыг түүний хүүд өгөөгүй байна.
Энэ асуудлаар Жалан-Аажавын хүү Батбаатар Өргөдлийн байнгын хороонд хандаж эд хөрөнгө, орон байраа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, хэдхэн жилийн өмнө Шүүхийн шийдвэрээр бус, МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр олон хүнийг хэлмэгдүүлж амь нас, эрүүл мэндээр хохироож байсан. Тиймээс хэлмэгсдийн ар гэрийнхний асуудалд анхаарлаа хандуулж УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх болно гэдгээ хэлсэн юм.

Г.Уянга
olloo.m
olloo.m