“Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг байршууллаа.
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна.

 “Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг Хан-Уул дүүргийн 16 хороонд байршууллаа.
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд  “Иргэнд ойрхон шүүх” самбарыг  Хан-Уул дүүргийн  16 хороонд байршуулж, Хан-Уул дүүргийн нийт хороодын  нийгмийн ажилтан,зохион байгуулагч нарт “Иргэнд ойрхон шүүх” самбарын танилцуулга мэдээллийг өнгөрсөн баасан гаригт хийлээ.
Танилцуулгын үеэр, Шүүхийн  мэдээлэл технологийн ажилтан Х. Гантулга, О.Амарболд мөн шүүхэд нэхэмжлэл гаргах харъяалал, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Эрдэнэбаатар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар  эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан, шүүхийн үйл ажиллагааны талаар ерөнхий шүүгчийн туслах Э.Энхтуяа, шүүхийн ил тод нээлттэй байдал, shuukh.mn, нээлттэй шүүх танхимын талаар  олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Тамир  нар  мэдээлэл хийлээ.







Тус шүүхийн хамт олон Хан-Уул дүүргийн хороодын зохион байгуулагч болон нийгмийн ажилтнуудад иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг ханган ажиллах талаарх мэдээ мэдээллийг өгч цаашдын үйл ажиллагаандаа тусган авч ажиллах нөхцөлийг бүрдүүлэн  ажиллаа.
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ХМОН харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.