БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 4-д эхэлнэ
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалтыг авахаар болжээ.

Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болно.

Та
•    Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1976 оны 03-р сарын 05-аас 1998 оны 03-р сарын 04-ний өдрийн хооронд төрсөн байх)
•    Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
•    Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
•    Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авах бөгөөд нийт 200 оноотой. Шалгалтад тэнцэгсдийн шалгалтын оноо зарласан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх юм байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд Солонгост ажиллах баталгаа болохгүй аж.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:
Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)
•    Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.
•    Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
•    Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай /
3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн зургаан сарын дотор авахуулсан байх)
•    Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад пасспортны зургаас зөрүүгүй байвал зохино.

Шалгалтын хураамж төлсөн баримт
•    Шалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /
•    Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) Төлбөрийг зөвхөн шалгалтын бүртгэлийн хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд төлөх ёстойг анхаарна уу.
•    Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
•    Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий ч бүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтад орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно.

Та шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮСМҮТ-ийн цахим хуудамwww.hudulmur.mn БНСУ-н Хүний нөөц, хөгжлийн албаны Монгол дахь төлөөлөгчийн газрын 11310949 утас болон www.monkor.net цахим хуудаснаас авах боломжтой.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine