Амттаны ертөнц МАРС-КРЕМЛЬ-ийг  хэрхэн удирддаг вэ?
Марс концерний удирдах зөвлөлийн дарга Викториа Марсын олон нийтэд тэр бүр хүрээд байдаггүй ховор зураг. Энэ зургийг Хятадад зохиогдсон хүнсний аюулгүй байдлын чуулганы үеэр авчээ.
 

Тэрээр Марс сникерсын хаант улсыг яг л нууц албад шиг зохион байгуулж удирддаг,ямар ч мэдээлэл, ямар ч зураг, ямар ч ярилцлага бараг байдаггүй. Олон нийтэд маш их хаалттай байдаг ажээ.

Эргэн  тойрны хүмүүс тэдний байрыг "КРЕМЛЬ" гэж ёжтойгоор нэрлэдэг. Өндөр  хэрэм мэт хананы цаана юу байдаг, ямар үйл явдал өрнөдгийг хэн ч бараг мэддэггүй. Үйлдвэрийн гол хаалга цоожтой бөгөөд том гэгчийн самбарт’’ хувийн эзэмшил ’’ гэж бичжээ. Дөрвөлжин шоо хэлбэрийн барилгууд нь жижиг цонхтой бөгөөд хашаанд том том агуулахын байрууд харагдана.  Марс концерн байдаг гэж хэн ч итгэмээргүй дүр төрхтэй энэ газар  Вашингтон хотноо  байрладаг ажээ.


Жилийн борлуулалт нь 30 тэрбум евро, нийт 75 мянган ажиллагсадтай, 74 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг энэ компани хувьцааны зах зээл дээр гараагүй  Америкийн 7 дахь том компани ба дэлхийд хүнсний үйлдвэрлэлээрээ эхний 2- т ордог юм. Дэлхийд алдартай энэ компанийг үе үеийн удирдлагууд нь  нууц байгууллага шиг удирддаг ажээ.

Марсын гэр бүлийн 4 дэх үеийнхэн одоо компаниа удирдаж байгаа бөгөөд тэдний хөрөнгийг Forbes сэтгүүлээс 72 тэрбум евро гэж үнэлсэн байна. Өнөөдөр дэлхийн олон орны сүлжээ дэлгүүрээр энэ компаний үйлдвэрлэсэн Milky Way,Snickers, М М’с , Twix зэрэг амттан,  Uncle Ben’s будаа, амьтны хоол Whiskas болон Pedigree зэрэг олон бүтээгдэхүүн нь зарагдаж байна. Анх Франк Марс энэ компанийг үндэслэсэн бөгөөд түүний  гурван ач, арван нэгэн гучийнх нь зургийг харсан хүн байдаггүй бөгөөд ач гуч нарынхаа нэрийг нь ч олон нийтээс нуусаар иржээ.Өмнөх долоо хоногт гарсан дуулианаар тус компаниас хэн ч албан ёсоор гарч ирээгүй бөгөөд энэ нууцлаг гэр бүл  хувийн амьдралаа олон нийтээс нууцалсаар иржээ.

Германд нэг эмэгтэйн идэж байсан марс шоколадан дотроос үйлдвэриийн дамжлаганы  улаан хуванцар хэсэг гарсан бөгөөд үүнээс улбаалан хэрэглэгчидэд аюултай гэж үзэн 59 орноос өөрийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татах ажил зарлаад байсан. Гэхдээ сонирхолтой нь 2014 онд яг үүнтэй адил зүйл тохиолдсон боловч тухайн үед хэрэглэгчийн гомдлыг огт тоогоогүй өнгөрөөсөн юм. Үүнтэй мөн адил өндгөн шоколад үйлдвэрлэгч компани хүртэл бүтээгдэхүүнээ эргүүлэн татах ажил зохиож байгааг харвал Марс компаний энэ үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг татах зорилоготой сурталчилгааны  ажлынх нь нэг гэж хардаж болохоор харагдаж байна.

Марсын нууцлаг гэр бүлийн гишүүн Викториа Марс сүүлийн хоёр жил олон нийтийн арга хэмжээнд оролцох болж бүүр оюутны жижиг сэтгүүлд ч ’Марс компаныг олон нийтэд нээлттэй шилэн болгох ажил хийнэ’ гэж хүртэл амалж ярилцлага өгчээ.
Тэрээр ’Хэрэв борлуулалт муу байгаа бол бид гудамжинд гараад зайрмаг зарсан ч чадна’ гэж хэлсэнийг харахад амттаны борлуулалт багассан байх магадлалтай. Орчин үед хүмүүс аль болох чихэрлэг амттанаас татгалзан зөв хооллож  эрүүл мэнддээ  анхаарал тавидаг болсонтой холбоотойгоор энэ компаний борлуулалт нь унасан байж болох юм.

Үргэлжлэл бий...
                                                                                                                                                                                                                                                                                        
Olloo.mn
   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bodol 2016-03-01 12:31:38
    hen ene teneg shokoladig ide bsin
    59.153.114.135
    Мэдэгдсэн Хариулах