“Мүүн” хэмээх гаж урсгалыг дагагчдын  тоо өдрөөс өдөрт өсөж байна
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүний шашны тухай маш их  мэдээлэл цацагдаж, хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж буй. Харин дийлэнх, олны үзэж буйгаар Мүүн бол шашин биш гаж урсгал аж. Энэ талаар иргэн Э.Цэрэндолгор хэлэхдээ “ "Хүн ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Гэхдээ Мүүн бол шашин биш, хүний оюун санааг мунхруулсан гаж урсгал юм. Өнөөдөр манай улсад энэ урсгалд нэгдсэн 5000 идэвхтэй гишүүн байна. Эдгээр хүмүүсийн зарим нь нөлөө бүхий албан тушаал хашиж, Монголын улс төрд орчихсон явж байна" гэлээ.

Түүнчлэн Мүүний шашныг Христын шашинтай холбож үзэх хүмүүс ч байсан юм. Тэгвэл уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт Монголын пастор ахлагчдын холбоо, эвангелийн эвслээс Мүүнизм, Христийн шашин хоёр хамааралгүй ялгаатай шашны урсгал хэмээх хээвлэлийн бага хурал хийсэн. Мөн зарим цахим хуудас, фэйсбүүк твиттерээр цацагдсан, тавигдсан зургууд дээрх хүмүүс христ, мүүний шашинтай гэж шууд ойлгож болохгүй. Тухайлбал одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын шашны асуудал хариуцсан зөвлөхийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тохиодог Христийн баярынхаа өглөөний цуглаанд урилгаар оролцуулдаг гэнэ.

Гэтэл гурван жилийн өмнөх тэрхүү зургийг одоо гаргаж ирээд, зурагт багтсан хүмүүсийг мүүн, христийн шашинтай хэмээн ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Иймээс Монгол дахь пасторын холбооноос дээрх ташаа мэдээлэлд залруулга хийж, албан ёсны зөвшөөрөлтэй 500 орчим Христийн шашны сүм, чуулган үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн мэдэгдлээ. 

Тэгвэл шашин биш “гаж урсгал” гэгдээд байгаа Мүүн анх манай улсад хэрхэн орж ирж, хэрхэн хөгжсөн талаарх  мэдээллийг хүргэж байна.

Анх 1994 онд Монгол Улсад Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний төлөөлөгчид “Энх тайвныг тогтоох” ажлаа эхэлжээ... Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор ажиллагаа явуулж бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож, ажлаа эрчимжүүлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагуудаараа дамжуулан хүчээ авсан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл сүлжээ юм.

Ихэнхдээ Олон Улсын , Энх Тайвны, Залуу Лидер гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг тус хөдөлгөөн нь Хятад, Орос, Латви, Беларүсь, Киргиз болон Шенгений зарим оронд хориотой шашны урсгал.

2001 оны долдугаар сард, 2008 оны есдүгээр сард Доктор Мүүний хүү Хён Жин Ним, 2005 оны аравдугаар сард мөн 2006 онд Доктор Мүүнийг Засгийн Газрын хэмжээнд хүлээн авсан нь энэ хөдөлгөөн Монгол Улсын төрийн хүрээнд ямар нөлөөтэй байгааг харуулж байна. Эдгээр айлчлалуудыг зохион байгуулж байсан байгууллага нь Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын Монголын Холбоо (2007оны нэгдүгээр сард энэ байгууллага алга болсон ба Ертөнц дахины Энх тайвны байгууллага гэсэн нэртэй байгууллага 2006 оны 12 сард шинээр бий болсон) байв.

Ийнхүү Монголд орж ирээд 20 гаруй жил болж байгаа Мүүнийхэн өнөөдөр нэлээд өргөн хүрээтэй ажиллаж байна.Залуусын тархийг хий хоосон зүйлээр угааж,өөртөө итгэн үнэмшүүлж оюун санааны хувьд шийдвэр гаргах чадамжийг нь бууруулсныхаа хүчинд өөртөө ашигладаг шашны энэхүү гаж урсгалыг даган бишрэх хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, тэдний дунд төрийн жолоо атгалцаж буй  түшээд байгаа нь хэн бүхний санааг чилээж байна. Эх сурвалжийн хэлснээр Мүүнийхэн улс төрчдийг урхидан өөрийн болгох асуудалд анхнаасаа анхаарал тавьсан ба амжилттай ажиллаж байгаа бөгөөд тэд олон улс төрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан аж.

Энгийн иргэнээс улс төрчдийг хүртэл эгнээндээ нэгтгэж чадсан Мүүнийхний санхүүгийн асуудал хэрхэн шийдвэрлэгддэг талаар доор цухас дурдъя.

Мүүний олон тооны төрийн бус байгууллагууд олон сайхан нэрийн дор ажиллаж байна. Мүүнийхэн дэлхий дээрх томоохон зэвсгийн, загасны, чулууны үйлдвэрүүдтэй. Мүүнийхэн Хүн орхоодойн үйдвэрлэл худалдааны дийлэнхийг гартаа оруулжээ. Өдөрт 18.00 цаг хөлс хүчгүй ажиллах Мүүний залуу арми эцэгтээ их хэмжээний хөрөнгө мөнгийг босгож өгдөг ба энэ наймаа татвар, нийгмийн даатгал, нөт төлөгдөхгүйгээр хийгдэж байна.

Энэ бүхэн бол оюун санааны, бие махбодын БООЛЧЛОЛЫН нэн орчин үеийн зүсээ хувиргасан хэлбэр гэж үзэж байна. Монголчууд бидний үр хүүхдийг оюун сэтгэлгээгүй, төрсөн эцгийгээ ч эцэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, харийн гэр бүлийн хоёр хүнийг миний төрсөн эцэг эх гэж үздэг, тэднийхээ төлөө юм ч хийхээс буцдаггүй ЖИНХЭНЭ МАНКУРТ боол болгон хувиргаж буй энэ бурангуй явдлыг хараад жирийн нэгэн монгол эх үгээ хэлэхийг, түмэн олон сануулан сэрэмжлэхийг хүссэн билээ. Бидний үр хүүхдийг хэрвээ ийм хувь заяа хүлээж буй бол бид өнөөдөр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ золин эрмэлзэн тэмүүлэхийн утга учир алга болж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-25 02:31:09
    Хүмүүсээ болиоч удган сахиустай хүмүүс өвөг дээдэсээ асуу дараан зөв буруу гэж маргаа
    202.70.46.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-21 03:12:54
    арай дэндүү юмаа түүнийг монголоос зайлуулаач
    27.123.213.10
    Мэдэгдсэн Хариулах
  • РӨНМӨО 2016-03-16 04:18:40
    ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙ...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2016-03-01 09:07:40
    Ebi oruulj irsen mun songuuliin munguu endees bosgoson sh dee
    103.229.120.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-01 06:21:04
    muuniig shutsen baival mongoloos hooh heregtei
    103.57.94.164
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2016-03-01 05:08:34
    ELBGEE GUAAIN ODO HEN BE GEDGIIG HARAH TSAG BOLJEE
    202.9.40.244
    Мэдэгдсэн Хариулах
  • S&i 2016-03-01 02:27:53
    Эх орон ээж ааваа шүт
    202.9.40.42
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-03-01 03:04:46
      эх орон энэ монголоо ээж ааваа шүт Мөнх тэнгэрээ шүт
      202.55.191.76
      Мэдэгдсэн Хариулах
  • Mi 2016-03-01 02:03:39
    Demjij bna. Hyyhdyydee hamgaalah heregtei
    150.129.141.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-01 01:11:30
    Manai Elbegee eronhiilogch bas hamaaraltai um bishuu
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2016-03-01 00:57:05
    Shivshigtei ym, bulai ymnaas hol baitsgaaya
    208.54.35.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-01 00:13:02
    Zuw yum bichsen bn.bi bas tegj boddog.10 jiliin umnuus tegj bodson shu.ene asuudliig dewshuulsen busguid talarhaj bn
    59.153.113.222
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-02-29 23:54:51
    Øàøèí ø¿òýõ òàíû ýðõ ãýõäýý õýðýý äóóðàéæ ãàëóó õºëºº õºï人õ
    112.72.12.6
    Мэдэгдсэн Хариулах
    • boldoo 2016-03-01 17:59:20
      zail
      150.129.140.197
      Мэдэгдсэн Хариулах