Орон нутгийн замын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
Зам тээврийн сайдын даваа гарагийн шуурхай хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдааны үеэр салбарын сайд М.Зоригт орон нутагт шинээр баригдаж буй замын барилгын болон засвар арчлалтын ажлыг ирэх  дөрөвдүгээр сарын 15 гэхэд эхлүүлэх, гэрээ хэлцлүүдээ яаравчлах үүргийг яамны холбогдох газар хэлтэс, авто зам барилгын компаниудад өгчээ.
 
Мөн орон нутгийн зорчигч тээвэрлэлт ихэсч байгаатай холбогдуулан зарим сумд руу том оврын автобус зорчуулахын тулд гүүр тавих шаардлага тулгарч байгааг анхааруулаад иймээс яамны Авто зам, тээврийн газар орон нутгийн удирдлагуудтай хамтарч судалгаа хийх үүрэг өгчээ.
 
Түүнчлэн Улаанбаатар-Эрээний чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй гурван компани ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад анхаарч, ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийхийг яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.