Төрийн бодлогоос гээгдсэн өвлийн спортынхон
Өвлийн спортын төрлийг тоож харж байгаа хүн Монголд байна уу гээд асуучихад зоригтойхон хариулчих хүн олдохгүй байх. Яг үнэндээ спортод сэтгэл зүрхээ зориулдаг хэдэн хүн л эрүүл мэндээ ч үл хайхран өвлийн спортыг Монголд хөгжүүлэх гэж зүтгэж явна. Дуртай болохоороо тэр шүү дээ. Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд төр засаг үнэлэхгүй, хайхрахгүй. Гэхдээ тэд няцаж, буцаагүй л байгаа. Хамгийн сүүлийн жишээг л аваад үзье. Тэшүүрийн спорт Монголд хөгжих боломж байна. Түүнийг сая манай тамирчин Б.Сумъяа залуучуудын олимпийн наадамд түрүүлж, харууллаа. Хэдийгээр багийн уралдаан байсан, өвлийн спорт хөгжсөн орны тамирчидтай нэгдэж уралдсан ч гэсэн манай тамирчнаас бүх зүйл шалтгаалж байсан.
 
Гарааны тамирчин байсан болохоор сайн уралдахгүй бол түрүүлэх нь битгий хэл адагт нь орох байлаа. Харин Б.Сумьяа үнэхээр сайн уралдсан болохоор түүний багтсан баг алтан медалийн тавцанд зогсч чадсан шүү дээ. Үүнийг тэнэг хүн ч ойлгоно. Гэтэл өнөөдөр энэ амжилтыг үнэлсэн үү. Одоохондоо үгүй л байна. Олимпийн аваргад олгодог шагналыг өгдөггүй юм гэхэд арай өөрөөр үнэлэх хэрэгтэй л байгаа юм. Ганц нэг медаль энэ тэр өгөөд зогсох биш шүү. Дээрээс нь тэшүүрийн спортынхныг хар. Уг нь улсын аваргаа, бусад том тэмцээнүүдээ цэнгэлдэхэд мөс тавиад хийчихдэг байсан. Одоо өнөөх цэнгэлдэх нь ч олдохоо больчихлоо. Хандгайтад нэг газартай, тэндээ мөс тавиад бэлтгэлээ хийдэг байсан. Одоо өнөөх газрыг нь төрөөс хураагаад авчихлаа. Төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар шүү дээ. Ядаж битүү ордон бариад өгчихдөггүй юм гэхэд, энэ мэтээр хавчих хэрэг байна уу даа, энэ чинь.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэшүүрийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Хандгайтад шүү дээ. Гэтэл хөдөө орон нутгаас ирсэн тамирчид, дасгалжуулагч нар үгээ хэлж, үсээ зулгааж байна.Улсын аваргын өмнө бэлтгэлээ базаах хэрэгтэй болно. Гэтэл Хандгайтад орох орон, оочих аяга байхгүй. Зарим нэг нь хөдөөнөөс гэр ачиж ирээд, Хандгайт хавьд барьсан бололтой юм. Өнөөх гэртээ түлэх түлээ хэрэгтэй болно. Дээрээс нь хоол ундаа яаж зохицуулах вэ гээд асуудал дүүрэн л байсан юм билээ. Ядаж хотод тэмцээн нь болбол ах дүү, хамаатан садныдаа байрлаад, бэлтгэлээ базаагаад, тэмцээндээ орж болно. Гэтэл Улаанбаатарт тийм газар алга. Төв цэнгэлдэх нь ч олдохоо больсон. Тэшүүрийнхний зовлонг зах зухаас нь дурьдвал ийм л байна. Ердөө л зах зух нь шүү. Гэхдээ тэд ингэлээ гээд бууж өгсөнгүй. Тамирчид нь бэлтгэлээ базаагаад, дасгалжуулагч нь шавиа бэлтгээд, улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийлээ. Тэшүүрийн спортыг хөгжүүлэхийн төлөө тэмцэж л явна, Тэд тэмцээнээ ч зохион байгуулж л байна. Энэ спортынхон ингэтлээ зүтгэж байхад яагаад засаг төрийнхөн сайтар анхаарахгүй байна вэ гэсэн асуулт л байна. Яахав, энэ жилээс шигшээ баг байгуулж байгаа юм билээ. Гэхдээ хэчнээн шигшээ байгууллаа гээд битүү дээвэртэй ордонгүй бол энэ мэтээр хөөрхийлөлтэй хэвээрээ л үлдэх нь. Энэ удаа ч яахав, Хандгайтад тэмцээнээ зохион байгуулчихлаа. Одоо өнөөх газрыг нь хураагаад авчихаар цаашид тэд хаана мөс тавьж, тэмцээн зохион байгуулах вэ. Ядаж л зориулалтын биш ч гэсэн мөс тавьчих ч газаргүй л болчихоод байна шүү дээ, энэ тэшүүрийнхэн чинь.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-03-02 02:17:26
    erdentuya metiin xvnd surtaltanuud bgaa stagt hugjihgvi dee
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах
  • asd 2016-03-01 04:25:33
    дэмжлээ гэхэд Монгол улсад ямар нэмэртэй юм,
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах