“Дүнжингарав 2016” уралдааны үеэр 10 гаруй хүүхэд унаж, бэртжээ
Төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингарав 2016” уралдаан өчигдөр Хүй долоон худгийн “Цагаан хөтөл”-д боллоо. Энэ  жилийн уралдаанд 1000 гаруй хурдан хүлэг уралджээ. Цаг агаарын хувьд цастай байсан нь уралдахад  хүндрэлтэй байсан хэмээн унаач хүүхдүүд ярьжээ. Тэгвэл нэлээд хэл ам болж зохион байгуулагдсан “Дүнжингарав 2016” уралдааны үеэр 10 гаруй хүүхэд мориноосоо унасан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Харин зохион байгуулагчдыг зүгээс хүндээр бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй гэлээ. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн уг уралдааны үеэр 11 хүүхэд мориноосоо унаж,  бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. 

Жил бүр хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр энэ мэт хүүхдүүд унаж, бэртэх тохиолдол их байдаг тул энэ жил зарим аймгийн Засаг дарга нар захирамж гарган өвөл, хаврын уралдааныг хориглоод байсан юм. Тухайлбал Төв аймгийн Засаг дарга цагаан сарын өмнө аймгийнхаа нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй хэмээн шийдвэрлэсэн ч Засгийн газрын шийдвэрээр “Дүнжингарав 2016” уралдаан зохион байгуулагдаж 10 хүүхэд мориноосоо унан бэртжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine