Улс төр чамайг оролдоно
Чи улс төрийг сонирхохгүй байж болно улс төр чамайг оролдоно гэсэн утга бүхий үг байдаг. Гэхдээ улс төр намайг оролдож байна гээд хүндрүүлэн хүлээн авбал танхай эмээгээс эхлээд мөрөөддийн багт урилгагүй элсүүлчих хүн тун олон. Сүүлийн хэд хоног Монголын улс төр дуучин Нарагийн мөөмөөр дутаж, мүүний гэх гаж урсгалаар амьсгалсан өдрүүд сошиалд өрнөв. Хэн дуртай нь УИХ-д орж, төр жолоодох тухай мөрөөдөж эхлэв. Яг үнэндээ морины жолоо зөв атгаж үзээгүй нөхөд төрийн жолоо атгах тухай бодох болсон цаг үед та бид хамтдаа амьдарч байна.
 
Энэ хэний буруу вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ, засаглалын хямрал уу, эсвэл ерөөсөө улс төр ийм байдаг юм уу. Эдийн засаг, ер нь бүх салбарыг хямрал нүүрлэсэнтэй холбоотой гарч буй гаж илрэл үү гэх мэт олон санаа хөвөрнө. Уг нь Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд УИХ гагцхүү хууль тогтоох эрх мэдлийг л хэрэгжүүлнэ гэж заасан байна. Энэ нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулах, хууль батлах л ажил хийнэ гэсэн санаа. Дуулах, ямаа самнах, бүжиглэх чадвартай хүн хэрэгтэй гэж бичээгүй байна. Гэвч бүгд л улс төрийг сонирхдог. Гэнэт улс терч болчихдог гэж өерсдөе боддог. Ер нь улс төр гэж чухам юу юм бэ.
 
Улс төр суддал, улс төрийн шинжлэх ухаан бол улс төрийн тухай, хүн ба нийгэмтэй харилдах харилцааны тухай шинжлэх ухаан мөн хэмээн заалгаж байлаа. Агуу сэтгэгч Аристотель “Улс төр бол өөр бусад хүмүүстэй байнгын харилцан уйлчлэлд байх үйлийн тавилантай атлаа нийгэм хамт олны дотор үнэ цэнэтэй амьдрах чадвартай нийгмийн амьтан болох хүний уг чанарт суурилна” хэмээн хэлсэн байдаг. Үүнийг товчилбол “Хүн бол улс төрийн амьтан” гэж ойлгож болно. Үүнээс ухаж үзвэл хүмүүсийн харилцаа улс төрд тулгуурлан тогтож байдаг. Хүмүүн төрөлхтөн улс төрөөс ангид амьдрахгүй гэдэг ухагдахуун юм.
 
Хүн бүхэн л сайн сайхан амьдралыг хүсдэг. Харин сайхан амьдралд нөлөөлөх том шийдвэрийг улстөрчид ихэвчлэн гаргадаг. Жишээ нь, хүн бүхэн хуулийн хүрээнд амьдарна. Харин хуулийг батлагчид нь улстөрчид байдаг. Тиймээс улс төр гэдэг үзэгдэлтэй ямар нэгэн байдлаар хүн холбогддог, шууд бус юм аа гэхэд улс төрийн үйл явц далд байдлаар нөлөөлж байдаг. Гэхдээ хэт хүндрүүлэн ойлгоод улс төр надаар дутаж байна гээд “Энгэрээ сул тавих” нь эрсдэл өндөртэй. Баруунл энгэрээ сул тавьсан нөхөд нь нэр дэвшиж, ярианы сэдэв үүсгэж л байдаг. Гэвч бүгд л ялагддаг. Италид ганц нэг “по” од парламентад сууж байсан. Гэхдээ тэд улс орныхоо төлөө юу ч хийж чадаагүй. Бусдын амны бай, сонин, сэтгүүлийн нүүрийг чимээд л чимээгүй алга болсон.
 
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бол төрийн хүний шалгуур үзүүлэлтийг маш товчхон, ойлгомжтой илэрхийлсэн монголчуудын хүний нөөцийн уламжлалт философи байв. Гэрээ засч, төвхнүүлж амжаагүй яваа бол төрийг засах тухай яриа байхгүй гэсэн санаа. Одоогийн 76 дотор тийм нөхөр огт байхгүй гэж би хэлж чадахгүй бөгөөд байгаа гэдэгт эргэлзэхгүй. Байгаа учраас болно, болдог юм байна гээд зарим нэг хүн нүдээ аниад зүтгэж буй биз ээ. Анальгин зардаг авгайг сонгосон нь бидний л алдаа. Сум нэгдлийн дарга сайн хийсэн хүнийг ажил нь тааруухан байгаа суманд ажиллуулдаг, тэгээд сумаа өөд нь татсан бол аймагт, хотод гэх мэтээр шат дараалалтай дэвшүүлдэг байсан бодлого бол хүний нөөцийн сонгодог арга байв. Бизнес огт хийж үзээгүй, өртэй, зээлтэй нөхөр баяжих арга ухаан, мөнгө дууддаг лекц унших болсон нь Монголын нийгэмд тохиолдож буй марзан гэхэд дэндүү марзан үзэгдэл юм. Ядаж байхад танхим дүүрэн хүнтэй шүү.
 
Монголын төр ч нэгдсэн бодлого байхгүй, дээрх лекц шиг зүйлийг л унших болсон. Төрийн өндөрлөгүүд нэгдсэн
байр суурь, бодлого огт алга гэж харагдах. Өндөр дарга “Таван толгойг хөдөлгөнө’ гэж мэдэгдэл хийсэн чинь намхан дарга нь хөдөлгөхгүй ээ гээд таг зогсоосон. Ажил ийм байдлаар л зогсож байна. Өөрөөр хэлбэл, таван хошуу мал таах тэмцээнд Ерөнхий дарга нь ‘Тэмээ, тэмээ, тэмээ” гэсэн чинь Их хурлын дарга нь үгүй ээ “Ямаа” гэв. Гэтэл нөгөө дарга нь “Маргалдах аа л больчих л доо хонь” гэж хадуурав. Хошин байдааар харвал иймэрхүү байдалтай л улс төрийн өдөр хоног үргэлжилж байна. Улс орны гадаад өр талийсаар нэг настай хүүхдээс 80 настай бууралд оногдох нэг хүний өр таван сая 900 мянган төгрөгт хүрчээ. Ардчилсан намын дарга долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна гэж хэлэхтэй зэрэгцэн долларын ченж ханшаа 2040 төгрөг болгон өсгөж байх жишээтэй. Гэвч бид улстөржсөөр л бас дахин улстөржсөөр л. Амьдрал улам хүндэрсээр л байна.
 
Сошиалд юу трэнд болж байна. Улс төр л трэнд болж байна. Улс төр шиг гоё зүйл байхгүй болсон 6ололтой. Нэг гэрийн хоёр өөр нам тэгээд өдөржин улстержин хэрэлддэг тухай бишгүй л сонсож байв. Өдөр ч яах вэ шөнө яадаг бол доо. Яг үнэндээ улс төржих цаг үедээ буюу сонгуулиар л улстөржөөд бусад үед нь өөрт оногдсон ажлаа л сайн хийх ёстой юм. Харамсалтай нь хийх ажил байхгүй болсон болохоор улстөржих л ажил хийдэг бололтой. Ажилтай, орлоготой, аятайхан ресторанд найзыгаа дайлчих мөнгөтэй явсан цаг үе бас байсан юм шүү. Цалинг гурав дахин нэмсэн, эдийн засгаа тогтвортой өсгөсөн Ерөнхий сайд байсан тухай бараг мартах шахаж байна. 10 жилийн өмнө 92 мянган төгрөгийн цалинтай хүн 280-320 мянган төгрөг авдаг болж хагартлаа баярлаж байсан цаг саяхан. Гэтэл цалин нэмж чадаагүй сайд хорсохдоо тэр үед юмны үнэ өссөн гэж гомдоллов. Яг үнэндээ тэр үед 290 төгрөг байсан Атар талх 330 төгрөг болж 120 төгрөгөөр л өссөн байдаг. Харин 2012 онд 670 төгрөг байсан Атар талх цалин нэмээгүй одоогийн Ерөнхий сайдын үед 1410 төгрөгт хүрч даруй 740 төгрөгөөр нэмэгджээ. Талхны үнэ өсвөл алхны үнэ өсөх л учиртай. Гэтэл хэн нь зөвхөн талх өсгөж, хэн нь талхны үнэ давхар өсгөснийг харуулсан
бодит жишээ бол энэ юм.
 
Судалгааны байгууллагууд сонгуулийн дараа “Сонгогчдын боловсрол нимгэн байна” гэдэг үгийг сүүлийн 25 жил хэрэглэсэн бол одоо нэр дэвшигчдийн боловсрол нимгэн гэдэг шинэ үг трэнд болох шинж тэмдэг мэдрэгдээд, батлагдаад эхэллээ. Эхнээсээ шилэн диплом аян өрнөөд эхэлсэн байна. Гэхдээ ямар ард түмэн байна тийм л төр засаг бүрдэнэ гэсэн үгийг мартаж ер боломгүй. Оюутолгой одоо яг хөдөллөө ч гэдэг юм уу, сонгуулийн өмнө нэг сайхан сэтгэл хөөргөж, сэрэл хөдөлгөж магадгүй. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг ойрдоо нэг их том хүлээлт бол ирэхгүй нь эдийн засгаа ч энэ хэдийгээ харахад ойлгомжтой байна.
 
Эрх баригчдын олон алдааг уучилж болох ч нэг том алдаа уучлагдах боломжгүй. Энэ бол итгэлийг үгүй хийсэн явдал. Итгэл хурдан сэргэхгүй. Итгэлийг алдах амархан, олох, хадгалах маш хэцүү байдаг. Эвдсэн итгэлийг сэргээх, эвдэлсэн тогтолцоог засах их эрч хүч хайрлаач. Муу хэлүүлдэг ч ажил хийдэг ганц л том хүүтэй улс шүү дээ. Түүндээ л итгэл үзүүлэх хэрэгтэй. За Гүндалай урлагг орвол орог, Нара минь улс төрөөс хол байж үзээрэй. Дэмий юм дэмий л гэдэг.
Монголын мэдээ
Ж.Мөнхжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mn 2016-03-07 13:11:40
    UURSDUU SONGOSON UM CHIN XARIUTSLAGA TOOTSEU xyatad shig tsaaz maaz abax geree meree ashigt maltmaliin xyylia zasya xyyli bol gadna dotno lyibarchdiin xyyli ...
    202.9.41.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-07 05:13:25
    End shuud l heleye.М.Энхболд бол МУ-н ерөнхийлөгч болох дараагийн хүн. Тэгээд Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол МУ үсрэнгүй хөгжинө.
    122.201.22.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ээгий 2016-03-03 04:56:40
    Нараа минь чиний тоглодог тоглоом биш , дуу дуулдаг л юм бол тэрийгээ л олигтойхон дуулхаа бод. Чиний дуулдаг дуунаас аялаад дуулаад явдаг хүн байдаг юм уу
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • мййсйш 2016-02-29 08:04:41
    Үүнийг бичигч эдийн засаг, улс төрийн мэдлэгээр тун ч нимгэн нэгэн байна даа. Ийм юм бичиж хүний тархи угаахын оронд дуугай байвал хор хөнөөл бага байхсан
    202.21.96.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-02-29 05:52:19
    UURSDUU SONGOCHIHOOD ODOO BITGII OLON YUM YARI. DARAAGIIN SONGOLTOO ZUV HIITSGEE.
    202.131.230.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Төгрөгийн ханш уналт 2016-02-29 05:25:38
    Цалинг бодитой биш хэт өсгөсөний үг дагавар нь өнөөдөр гарч төр өнөөдөр төсвийнхний цалинг тавих гэж төгрөгийг үйлдвэрлэж ханш унагааж байна.
    202.179.26.241
    Мэдэгдсэн Хариулах
  • баян сэлэнгийн доодох 2016-02-29 04:44:36
    баянсэлэнгэ их хурлын гишүүн болсон нь одоогийн их хурлын гишүүд эрх баригчдын эрэмбийг тодорхойлсон энх баярын егөөдөл билээ
    202.126.94.240
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-02-29 04:02:20
    Ман намд итгэх итгэл алгаа дандаа хор найруулж засаг унагах хэт хуучинсаг үнэр гарах болжээ
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-02-29 03:58:50
    тэгвэл нара шиг биш МАХН-ынхан шиг оймсонд хавчуулагдаж нууцаар орж ирэх хэрэгтэй юм б,на Баянсэлэнгийг хар л даа ийм болохоор л улс төрийг сонирхоод б,на
    202.179.24.156
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-02-29 03:56:48
    АН-д итгэл өгөх ямарч үндэслэлгүй болсон .Улс орноо, иргэдээ элгээр нь хэвтүүллээ. Одоо яаж өндийх тухай бодмоор байна.Хэн, юуг түших вэ.??
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
    • baavai 2016-02-29 08:08:14
      АН -д итгэж байна 25 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг хийлээ. Ходоодондоо тархитай хүмүүсийн хувьд хэцүү он жилүүд байсныг ойлгож байнаа.
      202.21.96.18
      Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-02-29 02:35:10
    2-р сарын 29 нд төрсөн бүх иргэдэдээ баярын мэнд хүргэе
    59.153.114.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2016-02-29 01:52:45
    АН-д итгэх хүмүүсийн итгэл үнэхээр алдарлаа
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-02-29 01:21:36
    Улс төрд орох нь хувь хүний өөрөө шийдэх асуудал, янз бүрийн хүмүүс улс төод явж л байна. Болдог л юм байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах