Шалган нэвтрүүлэх постуудад халдваргүйжүүлэлт хийж байна

Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин таван аймгийн 24 суманд гараад байгаа.

Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд-д цэцэг өвчин гарсан.

Тиймээс Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн замын цагдаагийн пост, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын дэргэд халдваргүйжүүлэлтийн постыг ажиллуулж эхлээд байна.

Ингэснээр өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг өвчний тохиолдол илрээгүй байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.