“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын бэлтгэл  ажил хийгдэж байна
Кино урлагийн оргил бүтээлийг тодруулдаг “Оскар”-ын наадам маргааш өглөөний буюу хоёрдугаар сарын 29-ны  манай цагаар 06:00 цагт эхэлнэ. 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах үйл ажиллагаа Холливүүдийн “Долби” театрт болно. Одоогоор наадмын зохион байгуулагчид ёлолын үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд алдартнуудын алхах улаан хивсийг дэвсэж байгаа юм байна.

“Оскар”-ын шагналыг Америкийн кино урлагийн хамгийн дээд шагнал хэмээгддэг ч дэлхийн кино урлагийн  хамгийн дээд шагнал хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ жилийн тухайд уг наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хэн хүртэх бол хэмээн дэлхий нийтээрээ харж суугаа. Учир нь кино урлагт олон шилдэг дүрийг бүтээсэн жүжигчин Леонордо Ди Каприо анх удаа “Оскар”-ын шагнал хүртэх үү, аль эсвэл энэ жил бас нэгэн гайхалтай дүрийг бүтээсэн Эдди Рэйдман дахин шилдэг дүрийн шагналыг хүртэх үү гэдэг олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Тэгвэл үүний хариулт маргааш тодорхой болох нь.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-02-28 14:12:18
    Kaprio abah baihaa
    182.160.34.255
    Мэдэгдсэн Хариулах