Коста Рикачууд жилийн өмнөөс ДАШТ-ний бэлтгэлд гарчээ
Энэ удаагийн ДАШТ-ний үхлийн хэсэгт гурван дэлхийн аваргатай тоглож улмаар гайхалтай ялалт байгуулаад буй Коста Рикагийн шигшээ багийг ФИФА хардаж эхлээд байсан.  Коста Рикагийн багийн долоон тоглогчоос сэргээшийн шинжилгээ авсан юм. Харин энэхүү үйлдэлд тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ихээхэн уурласан ч шигшээ багийн дасгалжуулагч маш тайван байсан бөгөөд доорх зүйлийг ярьжээ. “Коста-Рикагийн шигшээ баг маш өндөр зохион байгуулалттай. Манай хөлбөмбөгийн холбоо шигшээгийнхээ амжилтын төлөө бүхнийг хийж байгаа. Нэг нууцыг задлахад, бид өнгөрсөн жилийн есдүгээр сараас л дэлхийн аваргад бэлтгэж эхэлсэн. Ямар хөлбөмбөгчдийг шигшээдээ авах гээд сэтгэл зүй, биеийн бэлтгэл бүгдийг маш нарийн тооцсон. Шигшээгийн хөлбөмбөгчид өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бусад багууд шиг нэг сар юм уу 20-хон хоног бэлтгээд л дэлхийн аваргад ирээгүй. Энэ л бидэнд их тус боллоо” гэж Хорхе Луис Пинто хэлжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-06-24 14:50:07
    setgel zutgel bval yamarch bagiig yalna adilxan xun shuude itali brazil portugali tsaashaa sain toglooroi cood luck kosta rika