Аймгууд нэгдэж тойрог байгуулах бол хамгийн олон сонгогчтой нь сонгуулийг зохион байгуулна
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хууль нь 18 бүлэг 166 зүйлтэй маш том хууль юм. УИХ болоод Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль энэ жилийн зургаадугаар сард болох тул сонгох, сонгогдох эрхтэй бүх хүмүүст зориулан уг хуулийн таницуулгыг манай сайт цувралаар хүргэж байна. Сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон бөгөөд эл өдрийг хүртэл танилцуулгаа хүргэнэ.  
 
Энэ удаа  тавдугаар бүлгийн Хоёрдугаар дэд бүлгийн 30, Гуравдугаар дэд бүлгийн 31 дүгээр зүйлийг танилцуулж байнаӨмнө нь сонгуудийн байгууллагад ажиллах ажилтны эрх үүрэг хариуцлын талаар танилцуулсан. Тэгвэл энэ удаа Сонгуулийн байнгын болон байнгын бус байгууллагын талаар хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлснийг үзье.
 
-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна. Мөн сонгуулийн төв байгууллага буюу СЕХ нь шууд удирдлагын дагуу Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаас гадна журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг л хэрэглэх үүрэгтэй.
 
-Харин Сонгуулийн төв байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. Харин ээлжит бус сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороог заавал СЕХ гэхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулж болох ажээ.
 
-Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ хуулийн 16.2-т заасан хугацаанаас 80 хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулах юм байна.Тэгэхээр суманд байх сонгуулийн хороог аймгийн ИТХ, дүүргийнхийг нийслэлин ИТХ-өөс байгуулна гэсэн үг юм.
 
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооныхны заавал мэдэх зүйлс:
-Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны үйл ажиллагааны зардал нь сонгууль зохион байгуулах төсвөөс санхүүжнэ.
-Сонгууль зохион байгуулахтай  холбоотой гаргасан шийдвэр нь тогтоол, зөвлөмж бүгд албан бичгийн хэлбэртэй байх ёстой.
-Сонгуультай холбоотой харилцаанд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог даргыг эзгүй үед нарийн бичгийн дарга нь төлөөлнө.
-Сонгуулийн хорооны ажиллах боломж, байр, нөхцлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан гаргаж өгнө.
-Хоёр ба хэд хэдэн аймаг нь Улсын Их Хурлын олонхийн сонгуулийн нэг тойрогт багтаж байвал аль олон сонгогчтой аймгийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулна.
 -Нэг аймагт Улсын Их Хурлын олонхийн сонгуулийн хоёр буюу хэд хэдэн тойрог багтсан бол тухайн аймгийн сонгуулийн хороо нь уг тойргууд дахь сонгуулийг зохион байгуулна.
-Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулиар нийслэлийн сонгуулийн хороог байгуулахгүйгээр тухайн сонгуулийг зохион байгуулж болно.
 
-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэнэ. Нэг үгээр сонгууль зохион багуулах төсөвтөө тааруулан ямар нэгэн бараа үйлчилгээг сонгон шалгаруулалтгүйгээр авч болох юм байна.
 
Сонгуулийн хорооноос гарсан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэхгүй бол торгууль ногдуулах ажээ.
                       
-Иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн,          
-Албан тушаалтанд гурван сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;          
-Нам, эвслийн удирдлага, сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;          
-Нам, эвсэл, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг тус тус ногдуулна.
Мөн дээрээс нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас халах арга хэмжээг хүртэл авах юм байна.
 
Дараагийн удаа хуулийн Тавдугаар бүлгийн Хоёрдугаар дэд бүлгийн 32 дугаар заалтыг танилцуулна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.