ФИФА шинэ ерөнхийлөгчөө сонголоо
Блаттер 2                                            
Жозеф Блаттерын суудлыг Швейцарь улсын иргэн Жианни Инфантино авлаа.Түүний  баримталсан тактик зөв байж 45 настай  Инфантино дэлхийн хөл бөмбөгийн холбооны чуулганд 2 дахь шатны сонгуулиар  итгэл төгс яллаа. Нийт 207 саналын 115 нь авч 11 саналын илүүгээр 18 цагт Цюрихь хотноо ялалт байгуулжээ. Ийнхүү тэрээр ирэх 3 жилд хөлбөмбөгийн  холбоог удирдах эрхтэй боллоо.
Түүний энэ ялалт гэнэтийн зүйл байсангүй. Чуулганы өмнө Бахрейний шах Салман бин Ибрахим Ал Халифа олонхын санал авах юм шиг л харагдаж байсан боловч Ази,Африкын төлөөлөгчдийн хүчээр 45 настай щвейцарь менежер ялж чадлаа.
Инфантино Блаттер хоёр 10 км зайтай орших Бриг , Висп  тосгонуудад амьдардаг бөгөөд Жианни Инфантино маш олон хэлийг гарамгай эзэмшсэн нэгэн юм.



Чуулганы үеэр тэрээр герман, итали, испани, франц, англи хэлээр төлөөлөгчидтэй чөлөөтэй харилцаж байсан нь сонгуульд ялахад нь ихэд дөхөм болж байсан юм.
Жилдээ 1,5 миллиард доллар зарцуулах эрх мэдэлд хүрсэн залуу чуулганы төлөөлөгчдөд  ’’ Энэ мөнгө ФИФА гын мөнгө биш, харин та бүхний мөнгө юм’’ гэсэн байна.
Мөн Инфантино энэ салбартаа шинэ хүн биш бөгөөд 16 настайгаасаа УЕФА –д ажиллаж эхэлсэн ба улмаар  2007 оноос Мишел Платинитай хамт ажиллаад 2 жилийн дараа ерөнхий нарийн бичгийн дарга нь болтлоо дэвшсэн нэгэн юм .
Одоо түүнийг энэ том айлыг хэрхэн удирдахыг харах л үлдэж байна.
 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.