Бугануудыг Хустайн нуруунд хүргэнэ
Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн ташаа мэдээлэл тарсантай холбогдуулж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажиллажээ. Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү 2 буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгч байжээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Г.Уянга olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2016-02-26 06:00:48
    хустайн нуруунд буга нилээн байдаг. Тэдгээр бугыг тэндхийн чононууд идээд, бараг хариулаад явж байдаг юм билээ шүү. чоноо устгах тал дээр анхаараачээ
    103.57.93.158
    Мэдэгдсэн Хариулах