“Туул усан цогцолбор”-ыг барихад 400 сая ам.доллар шаардлагатай
Нийслэлийн хүн ам 2020 он гэхэд цэвэр усны хангамжийн дутагдалд орох магадлалтай гэх судалгаа гарсан. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хийж буй судалгаагаар цаашдаа нийслэлийнхний усны хэрэгцээг гүний усаар тэтгэх боломжгүй болох магадлалтай байгаа аж.

Тиймээс салбарын яамнаас цаашдаа усны хэрэгцээг гүний бус гадаргын усаар хангах шаардлагатай гэж үзэн, холбогдох судалгааг хийгээд байсан. Ингээд   албаныхан болоод эрдэмтэд судалж үзсэний эцэст дэлхийн олон орны жишгийн дагуу ундны усаа аварч үлдэхийн тулд усан цогцолбор барихаар болсон байна.

Туул гол дээр томоохон усан цогцолбор барих ажлыг гурван жилийн өмнөөс ярьж байсан ч өдгөөг хүртэл дорвитой шийдэлд хүрч чадахгүй байсан. Тэгвэл өчигдөр энэ талаарх зөвлөгөөн болж, шаардагдах хөрөнгө мөнгөний судалгааг ч гаргажээ. Тодруулбал “Туул усан цогцолбор” төсөл дээр энэ талын арвин туршлагатай БНСУ-ын компанийг ажиллуулж байгаа аж.

Төсөлд нийтдээ 400 сая ам.доллар шаардагдах бөгөөд уг мөнгийг Засгийн газар шийдвэрлэх учиртай. Хэрэв хөрөнгө, мөнгөний  асуудал шийдэгдчихвэл энэ ондоо багтаан ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа албаныхан дуулгалаа. Ингээд гурван жилийн дотор усан цогцолборыг барьж, байгуулах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2016-02-27 13:26:33
    mongiig ch nam ideh n dee
    202.9.40.196
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-26 04:15:25
    Haana barikh yum be?
    202.21.112.2
    Мэдэгдсэн Хариулах
  • u 2016-02-26 04:14:05
    Усны хомсдолд орсон хойноо л гэнэт сэрсэн мэт үймэлдэлдэх байх дөө...
    202.9.41.33
    Мэдэгдсэн Хариулах