ОХУ-д өрийн 3.8 сая долларыг энэ сард шилжүүлнэ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас тус, тус чөлөөлжээ. Энэ тухай мэдээллээр Сангийн сайд Б.Болор, Татвар, гаалийн ерөнхий газрын дарга С.Пүрэв нар “Сайдын цаг” уулзалтад оролцов. Татвар, гаалийн ерөнхий газрын даргын хэлж буйгаар УИХ-аас 2007 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахад 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж байжээ. Үүнийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай харьцуулахад хэд дахин өссөн байна. Гэхдээ энэ нь эдийн засаг 2007 онтой харьцуулшгүй томорч тэлснийг харуулж буйн зэрэгцээ улс татвараа бүрэн гүйцэд авч чаддаггүйн том жишээ гэнэ. Мөн татварын нээлттэй шинэ орчин бүрдүүлэх шаардлагатай ажээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжих хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэггийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ. Эдгээр мэдээллийн дараа Сангийн сайд Б.Болор сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нуусан их хэмжээний хөрөнгө, орлогыг ил болголоо. Яг ямар арга, шалтгаанаар хөрөнгөө нуугаад байдгийг судалж үзсэн үү?
-Олон улсын байгууллагууд Монгол оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гаргадаг. Энэ судалгаанд үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийн үр дүн нь сайн гарлаа. Хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийж дуусаагүй. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

-Сангийн яам, Монголбанкнаас шалтгаалан орон сууцны таван хувийн зээл хүлээлтэд орлоо. Ямар асуудлаас болж гацаад хэрэгжихгүй байгаа юм бэ?
-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгохоор Сангийн яам Монголбанктай хамтран ажиллаж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шипдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

-ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларын өрийг хэдийд шилжүүлэх вэ?
-ОХУ-д төлөх өрийн асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжгой.

-Мазаалай бондыг олон улсын зах зээл дээр босгох яриа гараад намжчихлаа. Бонд босгох асуудал юу болсон бэ?
-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан ч улстөрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орсон. Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан өдөр хүү огцом өсч, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас буцаад амархан буурахгүй байна. Тиймээс түр зогссон.

-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?
-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.

-Бонд авч чадахгүй болсон гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юм байна. Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлын эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?
-Зээлийн хүү мэдээж нэг оронтой тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.

-Хятадын экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл бий. Хэзээ ажил хэрэг болох вэ?
-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа юм. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Энэ ондоо багтан эдийн засаг сэргэх үү. Иргэдийн худалдан авах чадварыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 50 шахам хувиар буурлаа. Мөнгөний нийлүүлэлт мөн буурсан мэдээ бий. Үүнээс болж, иргэд, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалах уу, яах вэ гэж байна. Энэ хүрээнд хийсэн судалгаа бий юу?
-Хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн европ, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол орон өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамааралтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллагаас гаргасан судалгаа, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн харуулах бололцоо харагдаж байна. Гадны экспертүүд хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улс төрийн популизмаас татгалзаж, эдийн засгаа "алах"-ааргүй юм руу яваасай л гэж бодож байна.

-НӨАТ-ын азтан болсон ч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол Засгиин газрыг 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?
Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгохоор болсон.

-Оюутолгой, Гацууртын орд гацаанаас гарлаа. Ер нь энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?
 Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ. Ер нь зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь нэмэгдээд ирэхээр татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

-Төрийн байгууллагаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд тэтгэмжээ авч чадахгүй байна гэж байна. Сангийн яам тэдгээр иргэдэд мөнгө байхгүй хэмээн буцааж байгаа тухай иргэд ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ямар ч саадгүй олгож байна. Ганц нэг гомдол ихэнхдээ иргэдтэй өөрсөдтэй нь холбоотой байдаг. Бичиг баримтын бүрдэлгүй дутуу байх жишээтэй. Энэ тал дээр яам иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ санхүүжүүлтийг яам өгч байгаа.

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх вэ?
-Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.
Өглөөний сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uchuuhen sugalaand 2016-02-26 12:26:25
    Ard tumnee uchuuhen sugalaagaar huurch doromjlood bgaa yum daa ta nar tegej l bai yahav
    122.201.24.172
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2016-02-26 10:09:43
    Ядарч байна шүү,ардаас авах татвар арай дэндүү байнаа,эдийн засгаа хямруулж хаячаад өр зээлээ ч төлж чадахгүй байхад нөт ийн хууль гэгч тэнэг хууль баталжээ
    103.57.92.130
    Мэдэгдсэн Хариулах
  • bid 2016-02-26 08:35:05
    baga ch gesen ornoos garch baisan deer. Za tegeed MAN-iinhan shig urnoos garlaa geed uvchignuv. muu humuusiig buu duuria.
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2016-02-26 04:53:28
    Нэг ч болов өрөөс хурдан салж байсан нь дээр.
    202.9.40.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-26 03:31:36
    Ard tumneesee tatvar avch bolnoo. Avsan tatvariin mungiig her zereg ur ashigtai zartsuulj baigaa talaar ard tumendee delgerengyu il tod medeelel ugduu
    49.0.160.205
    Мэдэгдсэн Хариулах