Монголбанк  40.0 сая юань нийлүүлэв
2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 311.85 төгрөгийн хаалтын ханштайгаар 40.0 сая юанийг гадаад валютын дотоодын захад нийлүүлэв.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 31.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 31.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
Монгол банк
Бусдад түгээх
  • gplus