Х.Болорчулуун гишүүнийг дахин сонгоод хэрэггүй
Сонгох шалтгаан

Яг үнэндээ Х.Болорчулуун гишүүнийг ийм л учраас дахиад сонгочих гэх шалтгаан алга. Хүчээр нэг шалтгаан хэл гэвэл тэр нь мань хүн мөнгөтэй. Төрд гараад мөнгө төгрөг олж, баян болох санаа түүнд байхгүй байх. Мөнгөтэй, дээрээс нь аль нэг намд харьяалагддаггүй болохоор элдэв лоббид автахгүй л болов уу. Дээрээс нь орон нутагтаа өөрийнхөө хөрөнгөөр ажил хийгээд байх боломжтой. Биелэх боломжтойхон амлалт өгчихөөд, чадвал улсын төсвөөс бага сага мөнгө гаргуулаад хийчихэж болно. Эсвэл өөрийнхөө хөрөнгөнөөс гаргаад л ганц нэг барилга зэргийг бол барьчихаж чадна. Хамгийн ойрын жишээ гэхэд, тэрбээр Дорнод аймагт "Залуус" нэртэй хороолол барьж, "Үндэсний өгөх өдөр"-өөр ихэр хүүхэдтэй залууст байр бэлэглэж буян болсон. Энэ нь түүний ямархуу давуу талтайг харуулсан. Дээрээс нь мань хүн нэлээд өглөгч, тэнэгэр гартай гэдэг нь ч батлагдсан. Түүнээс ч хавь илүү баян байж татчихсан гартай юм шиг загнадаг нөхдүүд бий. Гэтэл Х.Болорчулуун орон нутагтаа бол гайгүй л өглөгийн эзэн юм. Хэрвээ түүнийг дахиад Дорнодод үзвэл өглөгчийг нь бодоод боловсрол муутай, туршлагагүй, хурал тасалдаг, хууль санаачлаагүйг үл тоож сонгож болох л юм.

Сонгохгүйн шалтгаан

Хувийн бизнес нь чамгүй өргөжжээ

1. УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Дорнод гурил” компанийн захирал гэдгийг хүн бүр л мэдэх байх. Тэр дундаа Дорнодынхон андахгүй. Мань хүний хийсэн ажлын тайланд ч гэсэн гурил тараасан энэ тэр гээд биччихсэн байдаг юм билээ. Гурилын компанийн захирал гэдгээ харуулж байгаа юм байлгүй. УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүний ажил үйлс нэлээд өөдрөг байж, өргөжиж байгаа бололтой юм. “УИХ-ын гишүүн Х.Болорчулууны барилга онцгой обьектийн бүсэд сүндэрлэж байна” гэх мэдээлэл өнгөрсөн онд гарч байлаа. Гурилын бизнес нь өргөжөөд Улаанбаатар хотод барилга барьж эхэлсэн. Бүр Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд гээд байгаа юм. Энэ талаарх мэдээллийг цахим хуудаснаас хангалттай гаргаж ирж болно. Нэг иймэрхүү бизнесийн өргөжилт л түүний нэртэй хутгалдаж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн болсноор бизнесээ өргөжүүлэхээс өөр юм хийсэнгүй юу гэсэн асуулт гарч ирж байна.

Гишүүний үүргээ хангалттай сайн биелүүлээгүй
2. УИХ-ын гишүүний үүрэг бол чуулганы хуралдаанаа таслалгүй сууж, ард түмэнд хэрэгтэй хууль санаачлах. Дээрээс нь улс оронд хэрэгтэй шийдвэрүүдийг дэмжиж, бодлого боловсруулалцах ёстой. Гэвч мань хүн өнгөрсөн хугацаанд гишүүнийхээ ажлыг тийм ч байсан хийсэнгүй. Хааяа, хааяа хурал тасалчихна. Өнөөдрийг хүртэл ганц ч хууль санаачилж, батлуулаагүй явна. “Хэн хэн бэ” нэртэй танилцуулах төслийн багийнхан лав түүнийг ганц ч хууль санаачлаагуй тэж байна. Уг нь Х.Болорчулуун огт хууль санаачлаагүй ч биш юм билээ л дээ. Өнгөрсөн 2015 оны сүүлчээр “Органик бутээгдэхүүн үйлдвэрлэлийн Халхгол хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байсан. Яг хуулийн төсөл биш ч гэсэн нэг ч болов төсөл санаачилжээ. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийг ахалж ажилласан. Харамсалтай нь УИХ дээр уначихсан л болохоос биш. Гэх мэт ганц нэг тогтоолын төсөлд ажиллажээ. Гэхдээ яг өөрөө санаачлаад, төслөе боловсруулаад, УИХ-аар батлуулчихсан юм алга. Мөн хаа нэгтээ байр сууриа илэрхийлдэг. Үг хэлэхдээ ч жаахан тааруу гэж хэлж болно. Гэхдээ арай ч “хэлгүй”-чүүдийн эгнээ рүү орчихгүй л дээ. Гэвч үнэн мөнийг халж, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр “яахав дээ” ангиллын хүн. Ерөнхийдөө төрийн ажилтай танилцах л маягтай дөрвөн жилийг енгөрөөх шив дээ.

Ноён урваач...
3. Х.Болорчулууныг сонгуулийн өмнө нам, эвсэлд элсч байсан тухай мэдээллийг хайж, цахим ертөнцөөр шагайгаад сонирхолтой мэдээлэл олж уншив. Гэтэл эхлээд “Иргэнийн Зориг” намд элсч байсан байгаа юм. Гэвч сүүлдээ ИЗ намын нөлөө буурч эхлэх үеэр МАН-ын батлахтай болоод авч. Улмаар тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболдын итгэлийг олж, нэг хэсэгтээ л Дорнодод хуваарилагдсан хамаг л тендерийг “хамах” болсон гэж байгаа. Гэтэл яг сонгууль болох үед намын батлахаа эргүүлж өгч, МАН-ыг “тонгорчихоод” бие дааж нэр дэвшчээ. Ингээд л бие даасны буянаар гишүүн болчихсон. Гэтэл одоо 2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөж магадгүй юм яригдаад байгаа юм. Мань хүн болохоор бүрэн эрхээ дуустал бие даагч хэвээрээ байна гэж ярьсан байсан. Тэр ч яахав, яриа төдий. Дөрөвдүгээр сард нэр дэвшигчид тодроход МАН-аас нэр дэвшихээр болчихсон байж байхыг үгүйсгэх аргагүй билээ. Ямар ч байсан тэр Дорнод руу явах байх. М.Зоригт сайдтай төрөлх нутаг энэ тэр гэж хэвлэлээр хэрэлдээд байгааг нь харахад бараг л тодорхой болчихож гэж ойлгож болохоор байна. Харин АН-аас нэр дэвшихээр болчихгүй л бол яах вэ дээ. Ямар ч байсан боломжийг нь хараад намаас гараад, эсвэл эргэж орох гээд л “шарваад” яваад байгаа нөхөр.

"Поп"-ын гишүүн
4. Манай улс төрд “пoп” гэдэг шинэ урсгал гарч ирээд байгаа. Урлагийнхны дунд рок, пoп гээд өөр жанр байдаг даа. Түүнийг л манай улстөрчид дуурайгаад байгаа бололтой. Нэг ёсондоо улс терд шинэ урсгал нэвтрүүлж байгаа юм уу даа. Энэ урсгалыг нь Монголоор тайлбарлавал аливаа зүйлийг мушгин гуйвуулж, харлуулж, болохгүй талаас нь тайлбарлах юм. Х.Болорчулуун гишүүиий хувьд “Попуудын хаан”-ы туслах гэж хэлж болохоор нөхөр. Эсвэл хамтлаг гэж үзвэл нэг гишүүн нь. Ахлагч нь бол тодорхой. Ерөнхийдөө тэр нөхрийг дагаж, “уран бүтээл” туурвиж яваа хүн. Ярьдаг сэдэв нь “Оюутолгой бүтэхгүй”, ‘Тавантолгой ахихгүй, “Гацууртын ордыг гацаах хэрэгтэй” л гэсэн зүйл. Дорнодод агрономич хийж явсан нөхөр хэзээ ч уул уурхайг гүн гүнзгий судалчихсан юм. Оюутолгойн талаар хэдий завандаа судлаад мэдчихсэн юм, бүү мэд. Болохгүй, бүтэхгүйг нь маш сайн мэддэг юм шиг дандаа л мушгиж ярьж байдаг нөхөр. Яахав, засч залруулах зүйл байгаа л байх. Гэхдээ бид нэгэнт хөдөлгөчихсөн “галт тэрэг”-ээ одоо зогсоох өнгөрсөн. Дундуур нь популизм хийж, худлаа ярьж суухаар болох, бүтэх талаас нь дэмжээд явах хэрэгтэй. Ер нь бие даагч нөхдуүдэд намын үзэл баримтлал, чиг шугам, мөрийн хөтөлбөрийг нь дагах юм байхгүй болохоор амандаа орсноо ярихаас өөр яах ч билээ дээ.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сараа 2016-02-28 15:00:46
    Нутгийн гишүүн Болорчулууныгаа сонгоноо Харин М зоригт бол цаашаа шүү
  • САЙниД 2016-02-27 06:57:20
    Хэдэн лиценз зарж идэх гэхээр саад болоод байдаг юм. Та нар битгий сонгоорой Дорнодчуудаа
  • Дорнод 2016-02-26 05:48:20
    Болорчулууныг дэмжинээ
  • bataa 2016-02-25 23:55:10
    Áîëîð÷óëóóí øèã ãèø¿¿ä îëîí áîë óëñ õºãæèõ îéðõîí áàéíà ãýæ áîääîã ø¿¿ õàðëóóëàõ õýðýã
  • ааа 2016-02-25 20:10:57
    Шаа шаа , муулах хүн ээ олж гэнэ
  • Itgel 2016-02-25 16:19:45
    Болорчулуун гишүүнийг дэмжинэ. Ингэж худал гүтгэх муухай шүү дүү минь. Хэдэн халтар төгрөгөөс ард түмнийхээ хувь заяаг худалдаад яахав.
  • Zochin 2016-02-25 10:42:11
    Negiigee muulah hereggui.
  • Үл мэдэх!!!! 2016-02-25 09:34:34
    Бие даагч=Зольбин!!!!
  • зочин 2016-02-25 09:30:13
    энэ чинь Монрос-ыг дүүгээрээ дамжуулаад, МИАТ гээд олон газрыг бүр цөлмөөд дуусгаад мөлхүүлсэн гурилчин шүү ард түмэн үнэнийг мэдэж захин сонгох хэрэггүй хүн
  • 2016 оны СОНГОГЧ 2016-02-25 09:06:31
    МАН-аар нэр дэвшвэл сонгоно, нөлөө ч үзүүлнэ. Харин өөр нам бол үгүй шүү эртхэн хэлчихье
  • уулын өвгөн 2016-02-25 07:52:50
    Энэ ээрч муурсан тэнгийг хэн дахиж сонгодог юм бэ. Түүний оронд арай юм мэддэг ядахдаа зөв ярьж чаддаг хүн хэрэгтэй биз.
  • Зочин 2016-02-25 06:14:57
    Энэ нэг өөрийн бодолгүй ээр ч муурсан ярьж чаддаггүй тэнэг юмаар яадаг юм өөриинхөө бизнесийг ахиулсанаас дорнодод юу хийсэн юм
  • Жуух 2016-02-25 05:38:39
    Болорчулуун гэж Уул уурхай болохгүй бүтэхгүй гэж мушгиж ард түмэнд хар энерги дамжуулдаг, боловсролгүй, туршлагагүй, худлаа чалчигч, телевиз, хэвлэл мэдээлэл
  • Гурван Марал 2016-02-25 05:28:41
    Болорчулуун гишүүнийг би дэмжинэ.Яагаад гэвэл энэ хүнийг мэдэх учраас.Мөн нэг голд өссөн учраас нийгмийн ямар давхаргаас энэ өндөрлөг хүртэл явсан түүхэн замнал...
  • сонгогч чинь 2016-02-25 05:25:32
    бие даагаад дэмий биш бас ч яахав багийн даргын дөр суулаа.одоо халхгол сумын даргад үзнээ хө.