Римак анхны цахилгаан машинаа 3-р сард танилцуулна
Хорватийн Римак компани анх Concept One супер автомашинаа танилцуулснаас хойш 5 жилийн дараа ирэх 3-р сард болох Женевийн авто шоуны үеэр үйлдвэрлэх загвараа олонд танилцуулахаар болсон байна. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, ердөө 8-хан ширхэг хийгдэж худалдаалагдах машины анхны нь хувийг Женевийн авто шоун дээрээс харж болох нь. Харин үнийн хувьд 1 сая ам.доллар байгаа нь цахилгаан машины хувь урьд нь сонсогдоогүй үнэ гэхэд болно.

Римакийн зүгээс та төлж буй үнэндээ таарсан машин авна гэж амлаж байгаа бөгөөд "төгс" цахилгаан машин гэж юу байдгийг үзүүлнэ гэж итгэлтэйгээр хэлж байна.  Дугуй болгондоо тус бүрт нь цахилгаан хөдөлгүүртэй хийгдсэн нь машины хүндийн жинг жигд хувиарлах боломж олгосон байна. Дотор салон нь гэсэн ч яг тэнцвэрээ олсон дизайнтай бөгөөд бүх төхөөрөмжүүд нь зөвхөн Concept One загварт зориулагдан хийгдсэн гэнэ. Компанийн зүгээс бид гар аргаар угсарч болох бүхнийг угсарч цэнэг хураагуурын цогцыг хүртэл өөрсдөө угсарч  автомашиныг цорын ганц давтагдашгүй байлгахыг хичээсэн гэж мэдэгдэж байна.

350 км/цагийн дээд хурдтай, 2,6 секундэд 100 км/цагийн хурд авч чадах энэ машин дугуй бүрдээ хөтлөгч хөдөлгүүртэй тул өгсүүр замд ямар ч бензин тэргийг дагуулахгүй гэнэ. Ямартай ч 5 жил хүлээлгэсэн энэ машины талаар ийм мэдээ гарсан нь сайн хэрэг бөгөөд 3-р сард Женевийн авто шоуны дараа илүү их мэдээлэл гарах бизээ.
Эх сурвалж: AutoBlog.com
Орчуулсан: olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.