УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд М.Зоригт Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшихээ мэдэгдсэн. Иймээс тэрбээр бэлтгэлээ базаахаар тус аймагт очсон ч намынх нь түүнийг таатай хүлээж аваагүй гэнэ.
Уулзалтын үеэр намынх нь гишүүд түүнээс өмнө нь Дорнод аймгаас сонгогдохдоо амлаж байсан зүйлсийг нь нэхэж хэлэх үггүй болгосон сурагтай. Сүүлдээ эрхэм гишүүн зугтаах шахам намын байрнаас хөөгдөж гарсан хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр шуугиж байна. Түүний хувьд зөвхөн намын нөхөдтэйгөө уулзаад зогсохгүй тус аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн, Баяндун сумдад бас ажилласан ажээ.
Г.Уянга
olloo.mn