Ханиад томуугийн өвчлөл буурч байна
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар амбулаторийн 79625 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношлогдсон байна. Энэ нь нийт үзлэгийн  8.2 хувийг  эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.3 хувиар буурсан,  өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Өвчлөгсдийн  84 хувийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5 хувь нь ТТТӨ  гэж оношилогдсон  байна. ТТТӨ нь амбулаторийн үзлэгийн  Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт 9.7 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.