МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шаардлагын хариуг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газарт хаяглан ирүүлсэн МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооны шаардлагын хариуг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/1238 тоот албан бичгээр хүргүүлэв. 

   Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж явагддаг. Хэн нэгэн хувь хүн, аль нэг үзэл санаа, намыг улс төрийн захиалгаар дарамтлах, хэлмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэггүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Хэрэв та бүхний хувьд тодорхой байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол зохих байгууллагад хандан асуудлыг шийдвэрлүүлэх нь нээлттэй. 

   Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаад дүгнэлт хийнэ үү. Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд зөвхөн хуульд захирагдан өөрийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэжээ. 

 
Авлигатай тэмцэх газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2016-02-26 09:57:01
    зөв хариулт өгсөн бна. Шалга, бүр сайн шалга. МАХН хэмээн төөрөлдсөн хүмүүс ухаараг. Намыг хагалан бутаргана гэдэг бол угтаа гэмт хэрэг юм шүү.
    103.9.91.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-02-25 11:00:50
    МАШ ЗӨВ ХАРИУЛТ ӨГЧЭЭ.. МАХН-ын дарга Н.ЭНХБАЯРЫН хэрээс хэтэрсэн ТУРХИРАЛТ БАЙНА. ХАРИН Н.ЭНХБАЯРЫГ БАРЬЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ... ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ "ШУНАЛТАН"......
    122.201.22.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-25 01:18:24
    танай хэвлэлийн хурал, мэдээлэлийн цаг хугацаа нь хардалт дагуулаад байгаа юм, Энхбаярын ялгүй хугацаа дууссан эсэхийг тогтоодог газар нь танайх мөн үү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-02-25 11:02:03
      Яг үнэн. Н.ЭНХБАЯРЫН ТУРХИРАЛТ....
      122.201.22.234
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-25 01:11:49
    Энхбалар айсандаа энэ хэдэн тэнэг бацааныг босгох гэж үзэж байгаа юм байхдаа хөөрхий. Үхэхдээ үхэр буу тавина гэдэг болж байна даа.
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
    • Турхиралт 2016-02-25 11:03:31
      ЭНХБАЯР ҮНЭНИЙГ ХИЙСЭН БОЛ ИНГЭЖ АЙХ ШААРДЛАГАГҮЙ шүү дээ..
      122.201.22.234
      Мэдэгдсэн Хариулах