Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу
Эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулж түрхэн зууртаа ялалтын марш эгшиглүүлэв. МАН энэ асуудалд эвлэршгүй байр сууринаас хандсаар чуулганыг өндөрлүүлсэн, даргаа алдахаас өмнөхөн Цэцийн гишүүд гарын үсэг зурсан мэдэгдэл гаргаж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргах гэж байгааг анхааруулж байсан, харин одоо Ж.Амарсанаа шүүхэд хандах боломжтой зэрэг хүчин зүйлүүд Ж.Амарсанаагийн талд байгаа ч түүний хувьд бүх зүйл нэгэнт өнгөрснийг сануулах юун. Шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг.

Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч Н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Олон нийт ч Ж.Амарсанааг мартаж Цэцийн шинэ дарга хэн байхыг таамаглаж эхлэв. Цэцийн даргыг суудлаас нь хусах асуудал босож ирэх үеэс л Р.Гончигдоржийн нэр хэвлэлүүдээр явж эхэлсэн. 2001 оны Үндсэн хуулинд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг Р.Гончигдорж өдгөө 63 настай. З.Энхболд түүнийг Цэцэд шургуулж, Цэцийн найман гишүүн гараа өргөн бууж өгөөд даргаараа сонгох хувилбар яригдсаар байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэвлэлд өгсөн урт гэгчийн ярилцлагадаа өөрийг нь Цэцийн даргаар очих гэж байгаа гэх шуугианыг үгүйсгэсэн ч илт эсэргүүцсэнгүй. Тэрбээр “Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн дараагийн дарга нь Р.Гончигдорж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Та үүнд хариулт егөхгүй юү. Та Цэцийн дарга болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм” гэжээ. Энэ бол харин үнэн. Р.Г ончигдоржийг Цэцийн даргаар томилохын тулд Ж.Амарсанааг огцруулаагүй бөгөөд асуудлын гогцоо АН-ын дарга, парламентын спикерийн сандал суудлыг ороочихоод байсантай холбоотой.

Тэрбээр үргэлжлүүлэн “...Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” хэмээжээ.

Асуултыг тун эвтэйхэн мушгиж өөрийгөө гадна нь үлдээж чадав. Түүний үгнээс Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга хэзээ ч болохгүй гэсэн эрс шулуун хариултыг олж харсангүй. Тэгэхээр Р.Гончигдорж энэ ярилцлагаараа дамжуулаад ҮХЦ-ийн дарга болохгүй ч гэсэнгүй, болно ч гэсэнгүй баахан бөөрөнхий хариулт өгчээ.

Гэхдээ Р.Гончигдоржийг тойрсон таамаглал хөвөрч байх зуур Үндсэн хуулийн Цэцийн даргын бас нэгэн шинэ хувилбар хэвлэлүүдээр түгж эхлэв. Тэр бол СЗХ-ны дарга асан З.Нарантуяа бөгөөд түүнийг Р.Гончигдоржоос илүү өндер магадлалтай хэмээн бичжээ. З.Нарантуяагийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдын “баруун гарын хүн” гэгддэг бөгөед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр ажлаасаа чөлөелөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус, тус үндэслэсэн гэдэг.

Тэгвэл түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Үндсэн хуулийн цэцийн дарга болж магадгүй гэх. З.Нарантуяаг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор ажлаас нь чөлөөлсөн байж мэднэ. Хэрэвзээ тэгвэл Р.Гончигдорж ч улс төрийн карьерээ төгсгөхгүй, дараагийн чуулганд санаатай үлдэж, З.Энхболд ч олонд түгсэн тэрхүү таамгийг хугалах юм. Энэ нөхцөлд Цэцийн шинэ гишүүнийг Дээд шүүхээс санал болгох ёстойг мартаж болохгүй. Ж.Амарсанаа Дээд шүүхээс Цэцэд орж, басхүү эгүүлэн татагдсан юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 4-т зааснаар “Цэцийн гишүүнийг нөхен томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ" хэмээн заасан байдаг ажээ. Тэгвэл Дээд шүүхээс Ж.Амарсанаагийн орны хүнийг санал болгох бөгөөд мэдээж хэрэг УИХ-ын гишүүн байх нь зохимжгүй тул З.Нарантуяа тохирох мэт. Саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах учиртай тул бид нэг их удахгүй Цэцийн шинэ гишүүний нэрийг сонсох юм. Харин түүнийг даргаар нь томилох уу үгүй юу гэдгийг Цэцийнхэн өөрсдөө л шийднэ.
Өглөөний сонин
С.Бат
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Элч  2016-02-26 10:02:06
    Энэ хоёр хүний аль нь ч тохирохгүй. Ийм хариуцлагатай хүнд ачааг үүрэх чадвартай хүмүүс биш. Арай чадвартай, шударга хуульчдын дундаас нам харгалзахгүйгээр хайх...
    103.9.91.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2016-02-26 01:06:45
    АН-ынхан дуртай дур нь хүрвэл, компьютерын хулгана шиг захирагдаж байвал ҮХЦ-ын даргад АН-ын туг барьсан архичинг ч томилж болно
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-02-26 00:47:02
    Îäîî Ãîí÷èãäîðæ òýòãýâýðòýý ãàðìààðàà òýòãýâýð ãàðàõàð øîðîíä ñóó÷èõ ãýýä áàéíà óó
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-25 16:41:10
    bi narantuyag demjinee
    112.72.12.20
    Мэдэгдсэн Хариулах
  • баадай 2016-02-25 09:56:23
    Мэдлэг чадвараахаа Гончигоо нь 80 илүү
    122.201.22.155
    Мэдэгдсэн Хариулах
  • NARAA 2016-02-25 09:36:03
    ARDCHILALIIG USTGAJ BAIGAA GONCHIGOOG UNDSEN HUULI BUZARLUULJ BOLHGEE ALTANGADAS GEJ LUUVIRIIN BULEGLELIIG USTGAACHEE
    202.9.41.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-25 08:58:47
    АН-тай хамтарч ажиллахгүй гээд ажлаа өгсөн хүнээр ийм том байгууллагын даргыг өгч болох уу.
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaaa 2016-02-25 05:20:52
    Gonchigoo bol tord baix l nasnii оюуны потенц иалтай туршлагатай улс төрч мөн.гаdны явуулгаар төр д алба хаших нас тогтcон туршлагатай хүнийг зөнгөр хөгшидээ...
    150.129.140.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэлэнгийнх 2016-02-25 04:17:33
    За тэгээд Гончигдорж гэх МАНЖИЙН амбаны үр сад монголчуудын толгойг эргүүлэх юм биздээ.ЗиЭнхболд ч ялгаагүй 1905 онд монголын газар нутаг дээгүүр холбооны шуга...
    202.179.24.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-02-25 01:10:30
    Uvuu gertee suu
    217.188.233.139
    Мэдэгдсэн Хариулах