Хаалттай хуралдаанаар Төмөр замын бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн сайд А.Гансүх, энэ асуудлыг ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн гээд одоо Байнгын хорооны хуралдаанд хийх танилцуулга нууцын зэрэглэлтэй учир асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцүүлнэ үү хэмээсэн учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Ингээд байнгын хорооны хурал хаалттай хуралдаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болжээ. УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төмөр замын салангид гурван гарцтай байсан бол олон улсын долоон гарцтай болохоор зааж өгсөн юм байна. Хаалттай хуралдааны гишүүд тодорхой тайлбар хийсэнгүй.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.