Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоожээ
Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцсон тамирчин дасгалжуулагч нар эх орондоо ирлээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон билээ. 

Олимпийн наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон.

17 насандаа залуучуудын өвлийн олимпоос алтан медаль хүртээд буй ОУХМ Б.Сумъяагийн хувьд гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоож байжээ. Мөн 500 метр хоёр гарааны нийлбэр дүнгээр энэ олимпод 21 дүгээр байр эзэлж, Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.