Эмэгтэй боксчид Болгарт хүч үзэж байна
Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Нандинцэцэг(51), О.Сувд-Эрдэнэ(60 кг), Э.Эрдэнэтуяа(75) нар дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлагад Болгарын Софид болж буй "Странфа 2016" тэмцээнд оролцож байна. Өнөөдөр эхэлж буй 67 дахь удаагийн "Странфа" тэмцээн энэ сарын 28-д өндөрлөнө.

Манай гурван тамирчны хувьд энэ удаагийн тэмцээн олимпийн эрх авах тулааны өмнөх сорилт болох юм.

Сануулахад, БНХАУ-д ирэх гуравдугаар сард олимпийн эрхийн төлөөх тэмцээн болно. Үүнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцоно.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine