Ц.Мөнхбаяр: “Ноён уул”-аа аварч үлдэх бидний тэмцэл дөнгөж эхэлж байна
Байгаль орчны төлөөх ТББ-уудын төлөөлөл өнөөдөр  “Сентерра гоулд” компанийн “Гацуурт”-ын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгогдсон, цуцлах үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаагаа дуулгаж, мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Одоогийн байдлаар “Сентерра гоулд” компани Ноён ууланд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу?
-Одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа. 

-Та ойрын хугацаанд газар дээр нь очиж танилцав уу? Байдал ямар байна вэ?
-Ойрын хугацаанд би очоогүй. Гэхдээ байдал ямар байгааг аль гурав, дөрвөн жилийн өмнөөс л мэднэ. Одоо байдал ямар байгааг, яаж өөрчлөгдөж, ураадаж байгааг би өөрөө харж байна. 

-Өнгөрсөн хугацаанд Гацууртын ордыг ашигласныхаа төлөө байгаль орчинд хэдий хэр хэмжээний хохирол учруулсан юм бэ? Та түрүүнд энэ талаар ярьж байсан?
- Байгаль орчинд учруулсан хохирол өдөр өдрөөр л нэмэгдэж байна. Байгаль орчны хохирлыг үнэлүүлэхэд 10 тэрбум орчим төгрөг гарч байсан. 

-Уг судалгааг хаанаас хийсэн бэ?
-Байгаль орчны яамны зөвшөөрөлтэй эрх бүхий хэд хэдэн компани ингэж тогтоож байсан. Өнөөдөр мөнгө ярихдаа гол биш. Мөнгө л олж байвал өвөг дээдсийнхээ булш бунхныг ухаж гаргах хамаагүй,  цэвэр усны эх ударгыг  бохирдуулах нь хамаагүй гэж бодож байгаа бол хамаа алга. Гэхдээ Монголчууд бүгд тэгж бодохгүй байгаад л учир байна. 

- Төрөөс “Гацуурт”-ын ордыг “Сентерра гоулд”-д ашиглуулах болсноо нинжа нартай холбон тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Ерөөсөө байнга хэлдэг башир арга нь л энэ дээ. Нинжа нар гэж ялгаварлаад байж уг нь болохгүй баймаар. Үндсэн хуулийн дагуу хэн ч хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заагаад өгчихсөн байгаа. Ард иргэдээ нинжа гэж нэрлээд доромжлоод байгаа нь, мөн энэ нинжа нарыгаа Монголын төр өөрөө дийлэхгүй арга мухардаж байна гэдэг бол Монголын төр  ямар чадамжгүй арчаагүй байгааг л харуулж байна. Бид цаашдаа “Ноён уул”-аа аварч үлдэхийн төлөө тэмцэх болно. Энэ тэмцэл дөнгөж л эхэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-18 12:23:17
    ухуулж яасан ч болохгүй Харин ургуулж амьдарьяа МӨНХБАЯРЫГ дэмжиж байна.
    103.26.195.201
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2016-02-23 18:10:19
    noen uuliig uxna gej bvv bodooroi xvvree zuux bolno snv ene sniidwer gargasan bvx xvmvvsiig tonilgono xarj l baigaarai
    202.70.46.211
    Мэдэгдсэн Хариулах
  • n 2016-02-23 11:21:34
    uzliin tsarait chini
    182.160.38.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ЧАЦГАНЫ ХҮҮДИЙ 2016-02-23 08:07:55
    ТӨРИЙН СҮЛДЭНДЭЭ ЗАЛБИРЧ, БУЯН ДААЖ АМЬДАРААРАЙ ХАР ХҮҮРЭЭ..
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
  • teneg malnuud 2016-02-23 07:53:21
    khedii boltol iim kharankhui buduulgeeree baikhiin boldoo
    202.131.232.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Лут юм аа 2016-02-23 07:21:08
    ИНГЭЖ ХООЛОО ОЛЖ ИДЭЭД БҮР МЭРГЭШЧИХ БОЛОЛТОЙ
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-02-23 06:59:43
    УИХ нь эх орноо харийнханд худалдаж, энгийн иргэд эх нутаг газар шороотойгоо үлдэх гэж тэмцэж байна. Шударга үнэн гэж байдаг бол иргэд энэ тэмцэлд ялах ёстой.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • tonshuul  2016-02-23 06:42:57
    yaxnab dee odoo naad shougaa xaya axaa ard tumnii zoblongoor bitgii xooloo olj ideldee uur xiix uym zunduu l bna
    202.126.91.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-23 06:32:54
    Монгол төрд яс мэрэгч ноход дүүрэн. Ясы нь олигтойхон хаяад өгөхөд газар нутаг нь хариин ухаантнуудын гарт.яс мэрэгчидээ ард нь өөрсдөө сонгодог юм.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах