Евромайданаас хойш хоёр жил өнгөрсөн ч Украинд байдал дээрдсэнгүй
Украины Евромайдан хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагасны хоёр жилийн ой тохиож байна. Ийнхүү Украинд барууныг шүтсэн шинэ засаг гарч ирсэн ч өдгөө тус улс эдийн засгийн хүнд хямралтай тулгарч, хүн амын амьжиргааны түвшин эрс унажээ.

Шинэчлэл хийгдээгүйтэй зэрэгцээд хоёрдугаар сарын эхээр засгийн эрх баригчлын дунд хагарал үүссэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Эрх баригч эвслийн санаачилснаар Арсений Яценюкийн танхимыг огцруулах санал хураалт Радад явагдаагүй нь олонхийг өөрсдийг нь унах эрсдэлд оруулжээ.

Хэрвээ эвсэл задарвал Радын ээлжит бус сонгууль товлогдож магадгүй. Ийм асуудал үүсвэл Украин улс барууны түншүүдийнхээ санхүү, улс төрийн дэмжлэгийг авч чадахгүйд хүрч, нийгэм, эдийн засгийн хямралын ангалаасаа гарч чадахааргүй болно. Үүнээс өмнөхөн ОУВС-гаас шинэчлэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхгүй бол Украинд үзүүлэх тусламжаа зогсооно гэж сануулсан билээ.
 
Өнөөдөр Украин дахь нөхцөл байдал 2004-2005 оны “Улбар шар хувьсгал’’-ын дараах үйл явдлыг сануулж байна. Тухайн үед барууны талыг баримталдаг Ерөнхийлөгч Виктор Ющенко засгийн эрхэнд гарч, олон түмнийг баярлуулсан ч удалгүй ард түмнийг хийсэн сонголтдоо харамсахад хүргэсэн юм. Ющенко амласан шинэчлэлээ хийхийн оронд Юлия Тимошенко зэрэг улбар шартнуудын бусад гишүүдтэй мөнхийн тэмцэл хийж, засгийн эрхийг алдахад хүргэсэн. Ингээд тэдний оронд Ерөнхийлөгч Януковичийн багийнхан гарч ирсэн. Гэтэл Украины өнөөгийн буюу Порошенкогийн засаг захиргаа Януковичийн багийнхныг авлигын хэрэгт буруутгаж, өмнөхөө ухсаар сууна.

Олонхи шинжээч, улстөрчдийн үзэж буйгаар Украины өнөөгийн удирдлагууд эвлэрч, шинэчлэлээ идэвхжүүлэхгүй бол Ющенкогийн багийнхны хувь заяаг давтах магадлалтай гэнэ. Гэхдээ энэ удаад тус улсад үүсэх үр дагавар өмнөхөөс ч илүү аюултай. Өнөөгийн засаг захиргааны рейтинг цаг тутамд унасаар байгаагийн дээр хүн амын амьжиргаа улам муудсаар байвал хэн ч тааварлахын аргагүй томоохон тэсрэлт, эсэргүүцэл тулгарахыг үгүйсгэхгуй.

Өндөр үнэ өртгөөр олж авсан шинэчлэл

Евромайдан хөдөлгөөний анх эхэлсэн хугацааг 2013 оны арваннэгдүгээр сарын 21 гэж үздэг. Эиэ өдөр Киевийн төв талбай болох Майдан Незалежностид багахан хэмжээний цуглаан болсон. Уг цуглааны гол шалтгаан нь Николай Азаровын Засгийн газар долоо хоногийн дараа нь болох ёстой байсан Европын холбооны нийгэмлэгт элсэх баримтад гарын үсэг зураг зураг бэлтгэл ажпыг зогсоосон шийдвэр байлаа.

Ингээд эсэргүүцлийн арга хэмжээ улам томорсоор улс орон даяар өрнөсөн хэдэн мянган хүний цуглаан болон өргөжиж, гурван сарын турш үргэлжилсэн. Анхандаа жагсагчид зөвхөн Евроинтеграцийн замыг шинэчлэхийг шаардсан бол сүүлдээ Засгийн газрыг огцруулах, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардах болжээ.

Олон түмнийг хамарсан жагсаал 2014 оны хоёрдугаар сарын 18-21-нд Киевийн төр засгийн хороолол буюу Майданд радикалууд болон хэв журам сахиулагчдын мөргөлдөөнөөр дуусгавар болсон. Ерөнхийлөгч Виктор Янукович амь гарахын тулд хоёрдугаар сарын 22-нд Киевээс тус улсын баруун хэсэг рүү зугтаж, хожим нь ОХУ-д бүгсэн билээ.

Януковичийг зугтдаг өдөр Дээд Радын гишүүд улстөрийн мөрдлөгөөс эмээсэндээ Януковичийг төрийн тэргүүний суудлаас нь унагаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарласан.

Маргааш нь Рада сөрөг хүчний удирдагчдын нэг Александр Турчиновыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгосон. Харин сүүлд нь сөрөг хүчнийхэн шинэ Засгийн газар бүрдүүлсэн билээ.

Сөрөг хүчинд засгийн эрх төвлөрөх үйл явц 2014 онд Ерөнхийлөгчийн болон Радын ээлжит бус сонгууль, мөн 2Ө15  онд орон нутгийн ээлжит бус сонгууль явуулах үеэр дуусгавар болсон.

2005 онд цус урсгаагүй "Улбар шар хувьсгал”-ын үр дүнд гарч ирсэн Ющенкогийн талынхныг бодвол 2014 оны сөрөг хүчнийхэн засгийн эрхэнд гарах үйл явц Украинд маш их үнэ өртөг дагуулсан юм. Тухайлбал жагсагчид, хууль сахиулагчдын мөргөлдөөний улмаас эсэргүүцэгчдээс 108 оролцогч, хэв журам сахиулагчдаас 20 орчим хүн амиа алдаж, 116 хүн хүнд, 350 хүн хөнгөн шархаджээ.

Энэ үйл явдлын улмаас Украин улс Крымээ алдаж, Донбасст цэргийн мөргөлдөөн эхэлснээр НҮБ-ын тооцоолсноор 9000 гаруй хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнээс гадна нэг сая хүн Донбассаас дүрвэжээ. Украин улсын мэдээллээс үзэхэд дотоод шилжилт хөдөлгөөн хоёр сая орчимд хүрсэн байна. Цэрэг дайны үйл ажиллагаа тус улсын дэд бүтцэд эргэж засашгүй сөрөг нөлөө үзүүлжээ.

Эхлэл сайн ч үргэлжлэл тааруу

Украины шинэ төр засаг Евромайданы оролцогчдын шаардсанаар евроинтеграцийг гадаад бодлогынхоо эн тэргүүнд тавьжээ. Шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко 2015 оны эхээр Европын амьдралын өндөр стандартад нийцэх зорилготой улс орны хөгжлийн стратегийг баталсан. Уг баримтдаа 2020 онд Европын холбоонд гишүүнчлэлийн өргөдөл гаргах зорилт дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн гаргасан уг стратегиар Арсений Яценюкийн Засгийн газар шинэчлэлийн хөтөлбөр боловсруулжээ.

Г эвч бүх зүйл эсрэгээр эргэж, Яценюкийн Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнд сүүлийн хоёр жилд Украин улс түүхэндээ байгаагүйгээр нийгэм, эдийн засгийн хямралд автав. Энэ хугацаанд үндэсний валют үнэгүйдэж, нэг доллар есөн гривен байсан бол 26 болтлоо өсчээ. Инфляци сүүлийн 20 жилийн дээд түвшиндээ хүрч, 2014 онд 25 хувь байсан бол 2015 онд 43 хувь болов. ДНБ 2014 онд 6.7 хувиар, 2015 онд 10 хувиар унав.
Харин олон улсын зээлдэгчид, тодруулбал ОУВС-гийн ачаар л өрийн хямралд орохоос зайлсхийж чаджээ. Киевээс сүүлийн хоёр жилд 20 тэрбум орчим долларын санхүүгийн тусламж авсан.

“Сөрөг хүчний эвсэл” фракцын тэргүүн Юрий Бойко “Бид Донбассыг тооцолгүйгээр аж үйлдвэрийнхээ 1/4-ийг алдлаа. Бид автомашин угсралт, нүүрсний салбар гээд аж үйлдвэрийнхээ бүхэл бүтэн салбарыг задлахад хүрлээ. Бид аж ахуйгаа зогсоох ирмэгт ирсэн фермерүүддээ доромжлуулахад хүрлээ. Бид экспортоор 20 тэрбум доллараа алдаж, иргэдийнхээ орлогын 2/3-ыг алдаж байна. Манай Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш бид ийм л зүйлд хүрлээ" гэж Яценюкийн танхимын үйл ажиллагааг дүгнэжээ.

Украинд шүүхүүд өмнөхийн адил авлигад идэгдсэн хэвээр байна. Гаальд хууль бус наймаа цэцэглэж, өййөр татварын нөлөөгөөр бизнесээ хөгжүүлэхэд саад болж байна.

Ийм байхад Европын холбооны гишүүнчлэлд орно гэсэн мэдэгдэл хоосон амлалт мэт сонсогдож байгаа нь гарцаагүй. Хэрвээ тус улс энэ байдлаа эрс өөрчлөхгүй бол Европын холбоо Украиныг хэтийн төлөвтөө гишүүнчлэл олгохгүй л боловуу.

Ийнхүү цаашид нийгэм, улстөр, эдийн засгийн байдал хүндэрсээр байвал Украинчууд шинэ Майданг эхлүүлэхээр гудамжинд гарах вий гэж олон улстөрчид, шинжээчид сануулж, байна. Хэрвээ шинэ төр засгийн эсрэг ийм хөдөлгөөн идэвхижвэл нэлээд дуулиантайхан, томоохон үр дагавар авчирна гэж сануулж байна.
 
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээгий 2016-02-24 04:18:02
    АМЕРИК ХААНА БАЙНА,ТЭНД ДАЙН Л БОЛНО.ГЭВЧ ТЭД ӨӨРИЙН НУТАГ ДЭЭРЭЭ ДАЙН ХИЙХГҮЙ.МУЛГУУ УКРАЙНЧУУД ӨӨРСДӨӨ ТЭДНИЙГ ДАГАН ДАЛДГАНАЖ БАЙГААД Л ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН,
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-23 07:29:22
    энэ Украйнчууд их тэнэг улс юм аа. ядаж манай ардчилал шиг хувьсгал хийж чаддаггүй... Тэнэг толгойгоосоо болж улс нь үйрч дууслаа. Өрөвдмөөр юм.
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-02-23 06:33:59
    Udahgui England EU oos garval euro holboo zadrah geed baihad.Mun ih yum husvee...
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2016-02-23 03:51:50
    Hohine
    71.198.253.33
    Мэдэгдсэн Хариулах
  • түмээ 2016-02-23 03:46:34
    уудаг ус руугуу шээдэг улс ийм л болдог юм даа
    59.153.114.181
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-02-23 02:23:27
    Ukrainii esreg Oros turemgiilel uildej dain hiigee biz dee. Tegj baihad yaj deerdeh yum be.
    202.9.41.67
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч  2016-02-23 01:40:40
    би юу уншчих ваа.....
    150.129.142.206
    Мэдэгдсэн Хариулах