Тавантолгойн төмөр замын Тэзү хаана явна вэ, эрхэм гишүүн ээ?
Л.Эрдэнэчимэг гишүүний ажлын хэсгийнхний боловсруулсан 40 гишүүний дэмжлэгтэй Тавантолгойн хөрөнгө оруупалтын төсөл юу болов, Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох япончууд хаачив гэж түунээс бид ам асуух ёстой байх аа

Өнөөдрийн байдлаар 100 хувь төрийн эзэмшилд байгаа Тавантолгойн нүүрсний ордыг хамтран эзэмшигч хөрөнгө оруулагчтай болгох ажлыг хариуцан ажилласан сайд М.Энхсайханы ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлын өөрсдийн төслөө УИХ-д өргөн барьсан ч одоог хүртэл түүнийг нь авч хэлэлцээгүй байгаа юм.

Яриа хэлэлцээний явц, үзэл баримтлалыг нь ҮАБЗ-д байнга мэдээлэн Ерөнхийлөгчтэй хүртэл зөвлөлдөж байсан гэж М.Энхсайхан бишгүйдээ нэг учирлан тайлбарласан тэрхүү төслийг нь УИХ-ын дарга “үндэсний эрх ашигт харшилсан” гэж дүгнэн цааш хэлэлцүүлэгт оруулаагүй гацаасан. УИХ-ын даргад чухам ийм дүгнэлтийг боловсруулж өгсөн бас нэг ажлын хэсэг бий бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалсан юм. Тэгэхээр гишүүн Л.Эрдэнэчимэг, дарга З.Энхболд хоёр гишүүдийн өмнөөс үзэж танилцан үнэмлэхүй дүгнэлтээ өгсөн М.Энхсайханы төсөл чухам юу байв аа?

М.Энхсайханы ахалсан С.Баярцогт тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсгийнхнийг ажпаа юу юугүй дуусгах гэж байх үед буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард хэвлэлээр Тавантолгойн зургаан хувьд олборлолт явуулдаг ММС корпорацийн бүх гэдэс дотрыг уудалсан гэмээр мэдээлэл олон зохион байгуулалттайгаар зэрэг цацагдсанаас үзвэл М.Энхсайханыг ММС буюу нэг үгээр хэлбэл MCS компанитай хардсан бололтой. Шуудхан хэлэхэд MCS-ийн эзэмшил болох Тавантолгойн зургаан хувь  Ухаахудагийн уурхайг түшиглэн Хонгконгийн бирж дээрээс хөрөнгө босгосон ММС корпорацид М.Энхсайхан Тавантолгойн 51 хувийг егөх гэж байна гэх хардлагыг хэвлэлээр дайсан байв. ММС корпорацийн 1 ам.долларын хөрөнгө оруулалт тутам нь 2 ам.долларын өртэй гэдэг мэдээллийг ч үүний араас зүүсэн харагдана. Юутай ч М.Энхсайхан болон Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар УИХ-д өргөн мэдүүлсэн төслийнхөө талаар тухайн үед Тавантолгойн орд болон тус ордын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх төмөр замыг гадны хөрөнгө оруулагчидтай хамтран эзэмших концепци барьсан гэж байв.

УИХ-ын даргын ширээнээс цааш босго даваагүй гацсан М.Энхсайханы төслийн эсрэг Л.Эрдэнэчимэг тэргүүтэй ажлын хэсэг Тавантолгойн ордын талаар бас нэгэн төсөл боловсруулж, үүндээ 40 гишүүний гарын үсэг цуглуулан өргөн барихаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэнээс хойш тэр нь бас л таг чиг болов. Өмнөх төслийн багийнхны ажлыг үндэсний эрх ашигт харшилсан гэж үзээд өөрсдөө үнэмшилтэй, итгэлтэй төсөл боловсруулсан биз ээ гэж найдах гэтэл бас л болж өгөөгүй.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Монголд ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр хоёр тал Тавантолгойн төсөлд хамтран ажиллах талаар цаашид ярилцаж болох тухай харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан юм. Г этэл “нөгөө” ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Шинзо Абэг дөнгөж мордов уу үгүй юу айлчлалын үеэрх үйл явдлыг дэгсдүүлэн мэдээлж, японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биеллээ хэмээн дүгнээд Япончууд Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох байх гэсэн тайлбар зүүсэн нь өөрийг нь онигоонд оруулж дөнгөсөн. Түүний энэ мэдэгдэл хэвлэлд гарсан даруйд Япон улсаас манайд суугаа Элчин сайд араас нь тайлбар хийж, Японы тал хараахан тийм “амлалт" өгөөгүйг залруулж, Монголын Гадаад хэргийн сайд ч бас энэ талаар ташаа ойлголт цацсаныг дурдсан юм.

ТэгэхээрЛ.Эрдэнэчимэг гишүүнийг өмнөө барьсан талуудын сонирхол нь худлаа ч хамаагүй ярьж байгаад М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг гацаах зорилготой байсан бололтой. Хэрэв тиймгүй байсан юм бол Л.Эрдэнэчимэг гишүүний ажлын хэсгийнхний боловсруулсан 40 гишүүний дэмжлэгтэй Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл юу болов, Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ- ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох япончууд хаачив гэж түүнээс бид ам асуух ёстой байх аа?
 Өглөөний сонин
А.Алиман
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРЧҮҮДИЙН БАЯР 2016-03-10 03:07:04
    ЗӨВ ШҮҮ
    103.57.94.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Buh 2016-02-23 18:38:05
    Gulug,Jenko 2-s yavch olugtoi sanaa garahgui,
    50.47.17.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригто. 2016-02-23 11:22:12
    Яана даа.Ядаж байхад яр гэгчээр энэ эм найруулагч авгай ч бас юув дээ.
    172.56.12.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-23 09:49:50
    Энэ хүүхэн яаж тийм төслийг мэдэж хийж чадах вэ дээ мэдлэг нь даанч хүрэхгүй
    103.57.92.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-23 08:45:01
    Төмөр замын төсөл гэдэг бол аптекийн эрхлэгчийн хийдэг ч ажил биш байхаа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Үзүүр 2016-02-23 02:09:51
    Зика, Моносын Эрдэнэчимэг нар бол Женкогийн гарын үзүүр төдий. Тэдний ТТ-н төсөл боловсруулна гэж юу байдаг юм.
    122.201.28.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Худраа ш..гүй 2016-02-23 01:16:14
    Шаамий шар шаа л худраа шаа... гүй л байлтээ билээ!!!
    122.201.26.169
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-02-23 00:55:22
    Òîì àæèë ò¿¿íèéã äàãàñàí èõ ìºí㺠áàéäàã òóë õýí íýã íü àâàõ ãýýä áóëààöàëäààä òºðèéí à...
    112.72.12.20
    Мэдэгдсэн Хариулах