Д.Вилья шигшээ багаасаа зодог тайллаа
Испанийн шигшээ багийн довтлогч Давид Вилья шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдсэн байна. Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтондоо Австралийг 3:0-ийн харьцаатай хожсныхоо дараа тэрбээр шинэ залуу тамирчдад боломж олгох үүднээс ийнхүү зодог тайлах боллоо хэмээн мэдэгджээ.

Д.Вилья 2005-2014 оны хооронд шигшээ багтайгаа нийт 97 тоглолтонд оролцож 59 гоол оруулан бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болжээ. Түүнийг зодог тайлах болсонд шигшээ багийн дасгалжуулагч Винсент Дель Боске дурамжхан байгаа бөгөөд илүү их амжилт гаргах нас байна хэмээн мэдэгджээ.

Испанийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нд тун муу тоглож эхний хоёр тоглолтондоо хожигдон гэртээ харих нь тодорхой болсон билээ. Үүний дараагаар Испанийн алдарт Marca сонин санал асуулга явуулахад ихэнх иргэд Ф.Торрес, Хави болон Д.Вилья нарыг шигшээ багаасаа зодог тайлж залууст боломж олгох хэрэгтэй хэмээн үзжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2014-06-24 08:04:28
    Манай мулгуу улс төрчид улс орноо хямруулчихаад ингэж өөрсдөө зайлж дараа үеийнхэндээ зайгаа тавьж өгөх ёстой.
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах