Ш.Отгонбилэгийн хаалгыг "цүүцдүүлж" байсан З.Энхболд дарга цэцийн даргыг хүч түрэв
Өнгөрсөн баасан гарагийн өглөө ирцээ арайхийн бүрдүүлж, нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган гол санаархлаа амжилттай биелүүлээд тэр үдэшдээ хаалтаа хийлээ. Улс эх орны амин чухал асуудлуудыг багтаасан олон хуулийн төслийг батлахаар ээлжит бусаар хуралдаж байна хэмээн Их хурлын удирдлагууд ааг амьсгаагүй ярьж байсан ч цаг нь тулахад бэлэн болчихсон, эцсийн хэлэлцүүлгийг нь сонсоод санал хураах төдий ажил үлдээд байсан хэдэн хуулийн төслийг эцэслээд хаалгаа хаалаа.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн цэц болон эрх баригчдын хооронд өрнөсөн үл ойлголцол, сөргөлдөөн эцэстээ тулж УИХ-ын дарга хүртэл суудлаа тавьж өгөхүйц байдал ойрхон байлаа. Ийм нөхцөлд Цэцийн даргыг суудлаас нь авч хаях Зи даргын хувьд аминд тулсан хэрэг байлаа. Хоёр долоо хоногийн турш хуралдаж 24 хуулийг батлахаар захирамжилж байсан Зи дарга дайснаа дарж дархан цолоо мандуулаад баяр баясгалантайгаар чуулганаа хаалаа. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих манаа руугаа ийнхүү эрх баригчид увайгүй халдаж дур зоргоороо авирласан нь Монголын улс төрийн түүхэнд тохиож байсан нэгэн хударгагүй түүхийг санагдуулав. Эргэн санавал 18 жилийн өмнө буюу тэртээх 1998 онд айраг шуугисан цагаар огцорчихоод үүрэг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын өнгөн дээр Төрийн өмчийн хороог толгойлж байсан З.Энхболдын зарлан хэрэгжүүлсэн нэгэн шийдвэр бий.

Тухайлбал үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдынхаа дэмжлэгтэйгээр тухайн үеийн ТӨХ-ны дарга Монгол Улсын цорын ганц саалийн үнээ гэгддэг байсан Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсныг ажлаас нь хусаж оронд нь Д.Дорлигжавыг томилуулж байв. Ингэхдээ захирлын тамгаа өгөхгүй байсан Ш.Отгонбилэг агсны өрөөг УИХ-ын гишүүн асан Д.Одхүү тэргүүтэй хүмүүс цүүцдэж, эвдэж орон бөөн шуугиан дэгдээж байлаа. Хоёр орны хамтарсан томоохон төрийн өмчит үйлдвэрийн захирлын хаалгыг эвдэж орсон түүх Монголд үүнээс өөр үгүй бөгөөд ТӨХ-ны газрын дарга байхдаа даргатайгаа хоёул хүч хавсран хаалганд эр бяраа гаргаснаас хойш "Одхүүдэх” гэсэн хөөрхөн хэлц яриа бий болсон юмдаг. Мэдээж хэрэг “ОДхүүдэх" ажиллагааны автор нь тэр цагаас хойш улстөрийн карьераа тасралтгүй өсгөсөөр Монгол Улсын хууль тогтоох байгууллагын тэргүүн болсон З.Энхболд байлаа.

Тэр үед Оюутолгой, Тавантолгой сураггүй байсан тул эрх баригчдын хувьд Эрдэнэт үйлдвэр яах аргагүй саалийн үнээ байв.

 Тэгвэл улс төрийн түүхэнд ийм хударгагүй, хүч хэрэглэсэн үйлдлээр бичигдэж үлдсэн Зи дарга энэ удаа яг л хуучин хонзогногч арга барилаа давтав. Чингэхдээ Үндсэн хуулийн манаач болсон Цэц рүү халдаж, хүч түрэн зоргоороо загнасаар зорьсондоо хүрлээ. Хүч тэнцвэргүй энэ тулаанд Цэцийн дарга Ж.Амарсанаа Цэцийг гартаа атгах санаархлыг нь хааж хөндлөн хэвтсэн ч УИХ дахь АН-ын бүлэг болон Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын гишүүдтэй хамтран “Одхүүдэж” чадав. Ингэхдээ Хуульзүйн сайд атлаа ёсзүйн асуудалд орооцолдож сэнтийгээсээ буусан Х.Тэмүүжин, 2001 онд Үндсэн хуульнд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг, парламентийн гарамгай "хорчин" Р.Гончигдорж нартай хүч хавсарлаа. Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нарын сэдэл нь ч, хүсэл нь ч тодорхой доо. Харин МАН, МАХН-ын ирцийн бойкотыг саармагжуулж дөнгөсөн Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар ямар яриа хөерөө эрх баригчидтай өрнүүлж, юу тохирсон нь одоогоор нууц байна.

Одоо Цэцийн дарга, Монгол Улсын Хуульзүйн сайдаар АН-аас нэр дэвшиж байсан, академич Ж.Амарсанаагийн хариу үйлдэл ямар байх нь анхаарал татна. Гэхдээ нэгэнт чуулганы танхимд хүч түрэн суудлаас нь унагасан тул тэрээр шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг. Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч Н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Тиймээс Ж.Амарсанаа ноёнтой өстөн хүн толгойгүйн үлгэрээр тахимаа өгч байна. Ингэснээр Цэцийн даргын томоохон суудал онгойлоо. Ж.Амарсанаа л уурандаа эв хавгүй хэлчихсэнээс биш Үндсэн хуулийн Цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтнуудын зэрэглэлд дээгүүр байр эзэлдэг нь гарцаагүй үнэн юм билээ. Энэ тухай УИХ-аас гаргасан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тиймээс будсан эксель уналтай биш гэж үг алдсанаасаа болоод эксельтэй жагсагчдад “алуулан” алдсан Ж.Амарсанаагийн орыг хэн ч залгасан лав л эксель унахгүй нь тодорхой. Эксель биш өөр машин унах тэр эрхмээр Р.Гончигдоржийг төрийн ордонд нэрлэцгээж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ татгалзан Цэцийн даргаар томилогдох нь баттай гэх. Олны яриа ортой байдаг хойно. З.Энхболдын хүслийг гүйцэлдүүлэхийн тулд тэрээр улстөрчийн карьераа төгсгөл болгон Цэцэд даргалан суух бололтой. Гэхдээ эрх баригчдын энэ төлөвлөгөө аль хэдийнэ гэрэл цохисон тул Зи дарга нэрэлхсэндээ өөр хүний нэр гаргаж ирж магадгүй л юм.      
         .
Зи даргын эрх мэдлээрээ юмханд хүч түрж санаснаа бүтээдэг энэ үйлдлийг олон хавар нэгэндээ хэмээн тодорхойлмоор байна. Сонгууль ойртсон энэ цаг үед бүхэл бүтэн нам толгойлсон улстөрч ийнхүү бүхнийг эрх мэдэл, албан тушаалаараа ааглан шийдэж байгаа нь олон нийт, сонгогчдод таатай санагдаж байгаа болов уу даа. Монголчууд угаасаа дээрэлхүүлж байгаа нэгнээ өмгөөлдөг ард түмэн. Тэгэхээр ийм байдал Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх үед чуулганы танхимд орж ирээгүй сөрөг хүчнийхэнд, тухайлбал Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын МАН-ын туршлагатай хуульчдад ашиггай болж таарна.

Өөр нэг зүйлийг нэмээд хэлж болно. 18 хаврын өмнө ТӨХ-ны дарга байсан шавилхан биетэй Зи дарга үнэхээр том карьер хийжээ. Гэхдээ түүний улстөрчийн араншин, хүч түрэмгийлэх арга барил огтхон ч өөрчлөгдсөнгүй. Хамгийн их ардчилалтай гэдэг АН-ын даргын суудлыг Н.Алтанхуягийг буланд шахсаар булаан аваад ч яг янзаараа.
 
Өглөөний сонин
С.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ardchilagch 2016-02-24 01:27:48
    ZI gedeg beltregiig bi mash muu hun gej l medeh ym bn. teer jil taliigaach Narantsatsraltiig Manj garaltai Gonchigdorjtoi niilj baigaad unagaj baisan daa
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-23 08:35:39
    шудрага зөв хүн шүү з.энхболд .отгонболэг бол үнэхээр том толгойлсон олигарх байсан.төрийн өмчит үйлдвэрийн дарга байж анхны долларийн саятан болсон хүн
    124.158.91.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-02-23 08:30:12
    Үндсэн хуулийн цэц гэж Үндсэн хуулиа хамгаалдаггүй хогийн улс төр хөөсөн газар болсон. Ганзориг, Цогт гээд багш нэртэй чадваргүй нөхдүүд яаж цэцэд ажиллах вэ дэ...
    199.49.15.127
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-02-23 07:21:33
    Turuus ajlaas ni halj baihad tamgaa uguhgui geed baival uuruur yah ch yum bilee.Tegeed tamgaa ugsun ch huvidaa tom uildver baiguulaad avsan l baigaa bizdee...
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-23 07:16:52
    Түүх хуучирдаггүй хэзээ нэгэн цагт бүр өөрийг нь амьд байхад бурууг нь үүрүүлэх болно. Үнэн бас хууль гэж байдаг юм
    122.201.24.89
    Мэдэгдсэн Хариулах
  • З 2016-02-23 06:21:00
    ЗӨВ ХҮН ДЭЭ
    124.158.78.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Гангаа 2016-02-23 05:38:34
    Цүүцдэх бүү хэл бүр сүхдэх байсан юм шүү
    182.160.2.211
    Мэдэгдсэн Хариулах
  • АДАРСҮРЭН 2016-02-23 05:07:51
    Муу хүн байж л байдаг , Гэтэл энэ Энхболд арай л хэтэрч байна даа? ЯАНАДАА МОНГОЛЧУУДДАА?
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2016-02-23 04:34:25
    Отгонбилэг агсан Эрдэнэтийн үйлдвэрийг хэрэг дээрээ өмчилчихсөн мөнгийг хяналтгүй идэж байсан. Амарсанаа мөн адил цэцийг хувьдаа авчихсан байв.
    202.9.41.23
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2016-02-23 04:15:56
    Саяны чуулганаар арай ч дээ. Хэлэлцэх, шийдэх ёстой олон асуудал байхад ганц хүн огцруулаад тарчихдаг гэнэ. Төр бүр самуурч гүйцжээ
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Baagii 2016-02-23 03:31:34
    Tsetsiin darga ajlaa huuliin hureend yavuulj bsan uu gedgiig anzaarch uzvel yamar ve. Oor ooriinhoo uzel bodliig muihraar zutguulehee bolioch ee.
    202.179.11.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-23 03:09:07
    Тэрбишдавга, Уянга мэтийн нөхдүүд чинь жинхэнэ хутгуур юм байна даа.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхбаатар 2016-02-23 02:59:36
    Монгол төрийг сүйрүүлэгч жинхэнэ зика вирус
    202.9.40.187
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2016-02-23 02:55:55
    Ene ih hun muutai adgiin amitan gej olon humuus yarih yum unen bololtoi!!!
    59.153.114.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-23 02:09:18
    Сая баталсан дүрмээрээ цэцийн гишүүдийн нас 65-аас хэтэрч болохгүй. Гэтэл Гончигдоржийг цэцийн дарга болговол 2 жилийн дараа тэр тэтгэвэрт гарна. 2-ын хооронд б...
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Пигмейчүүд аюултай!!! 2016-02-23 00:58:38
    Муу үйл хийхэд бие жижигддэггүй. Сталины яргачин Н.И.Ежов гэгч 1,5 м тагжгар байсан гэдэг. НКВД-ийн дарга, манай дарга нарыг ч нухаж л байсан даа, тэр тогжгор.
    202.179.25.193
    Мэдэгдсэн Хариулах
  • novsh 2016-02-23 00:46:45
    buh nasaaraa erh medel edelsen n bagadaagui bailgui dee, deer n ooriigoo ondor erh medeltei gej dugaarlah erhtei ter hen be?
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2016-02-23 00:30:55
    даварсан цэцийн даргыг огцоруулсан сайн л байншдээ ийм даварсан гаруудыг ингэж л байсан нь дээр
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах