Гарц хааж машинаа орхивол торгоно
Авто тээврийн нэгдсэн лавлах утсанд ирсэн нийт дуудлагын 50 хувийг бусдын тээврийн хэрэгслийг хааж зогссон дуудлага эзэлдэг. Зарим ухамсаргүй иргэн худалдаа үйлчилгээний төв, орон сууцны хороолол дунд гарц хааж автомашинаа байрлуулчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Ядаж холбогдох утасныхаа дугаарыг үлдээдэггүй нь бусдын бухимдлыг маш ихээр төрүүлдэг.

Иймд арга ядсан нэг нь Авто тээврийн үндэсний төвийн 24 цагийн лавлах утаснаас тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг, маркийн хамт хэлж жолоочийнх нь гар утасны дугаарыг тодруулдаг. Хэрвээ ийм байдалтай тулгарсан зарим иргэн яахаа мэдэхгүй байгаа бол 08:00-аас 20:00 цагийн хооронд

1900-1234, бусад цагт 7007-0012 дугаар руу залгаж асуух боломжтой юм байна. Дахин анхааруулахад, бусдын тээврийн хэрэгслийг хааж машинаа байршуулбал тухайн  жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав хуваасантай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн үү 2016-02-22 23:31:13
    БГД ийн 14 хорооны нутаг, бичлийн өмнөх явган хүний гарцыг тулаад олон машин зогсдог. Байрр руу орж гарахад үзэгдэх орчин хаагаад хэцүү шүү. Замын цагдаагийнхан...
    49.0.160.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-22 09:27:11
    Явган хүний зам дээр машинаа зогсоосон байвал түүнийг машин биш гарц гэж үзээд дээгүүр нь явах, эвдэх зэргээр харьцах болно шүү.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах