Сонгуулийн зардлын хэмжээ удахгүй тодорхой болно
УИХ-аас сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулан баталсан. Уг хуулиар зарим зүйл заалт өөрчлөгдсөн билээ. Тухайлбал өмнөх хуулиар сонгуулийн зардлын хэмжээг хоёрдугаар сарын 1 гэхэд тогтоодог байсан бол шинэ хуулиар эн сардаа багтаан тогтоодог болгохоор зааж өгчээ.

Түүнчлэн Зардлын дээд хэмжээг өмнө нь СЕХ тогтоодог байсан бол шинэ хуулиар Үндэсний аудитын газарт хамаарах болсон юм.

Мөн орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө тогтоодог байсныг 90 хоног болгон сунгаснаар ирэх сарын 31-нээс өмнө тодорхой болгох шаардлага бий болж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.