Тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хоригложээ
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Тэгвэл өнгөрсөн сард сонгуулийн санал авах өдөр мандатын тоог баталсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон билээ. Манай сайт уг хуулийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаа  дөрөвдүгээр бүлгийн танилцуулгийг эхлүүлж байна.

Уг бүлэгт сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын талаар заах бөгөөд 21-23 дугаар зүйл энэ бүлэгт хамаарна.

УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдана, үр дүн нь орон нутгийнх бол орон нутагтаа, нийслэлийнх бол нийслэлдээ гарна. Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор сонгуулийн нутаг дэвсгэр нь хэсэгт хуваагдана. Тэгэхээр сонгуулийн үр дүнг тодорхойлон гаргах нутаг дэвсгэрийг сонгуулийн тойрог гэдэг. Үүнийг хүн бүр мэдэх ч гэлээ эдгээрийг уг хуульд зүйл заалтаар оруулжээ.

Ерөнхийлөгч болон УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр тэр чигээрээ нэг тойрог болно. Харин УИХ-ын олонхийн сонгуулийг явуулах бол Монгол Улсын нутаг дэвсгэр нь сонгуулийн тойргуудад хуваагдана. Тэгэхээр аймгийн төв, сум, хот, дүүрэг, хороо гээд нэгж нэгжээрээ тус бүр нэг тойрог болно. Мөн хэд хэдэн хороог нэгтгэж нэг тойрог болгож болно.
Тойргийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө УИХ-аас зарлах бол аймгийнхыг орон нутгийн ИТХ-аас тогтоож, мандатын тоог олгоно.

УИХ-ын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно. Тойрог нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байх аж.
   
Гэхдээ хуульд ээлжит сонгуулиар байгуулагдсан тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хоригложээ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.