ИЗНН иргэний зоригтой нам байж чадсан уу?
Ардчилсан намтай нэгдэх эсэх асуудлаар ИЗНН албан ёсны хариуг өгөхөөр дотооддоо ажлын хэсэг томилон гаргаж, гишүүдийн саналыг нэгтгэхээр ажиллаж байна. Сүүлийн хориод жилийн улс төрийн түүхэнд гуравдагч хүчний байр суурийг төлөөлж, энэ хугацаандаа парламентад тасралтгүй суудалтай явсаар ирсэн Иргэний зориг нам Ардчилсан намд нэгдэх эсэхийг гишүүд нь шийдэх хэдий ч харин тус нам Монголын улс төрд ямар үүрэг гүйцэтгэснийг иргэд, сонгогч, эгэл жирийн дэмжигчид нь шүүн тунгаах биз ээ.

Анх өдгөөгөөс 18 жилийн өмнө анх тус намыг ардчиллын удирдагчдын нэг С.Зоригийг золгүйгээр амь насаа алдсаны дараа Ардчилсан намын хэсэг гишүүд санаачлан байгуулж байв. Энэ санаачилгыг гаргаж, Иргэний зориг намын тулгын чулууг тулалцсан цөөнгүй хүн, тухайлбал, Х.Хулан, Т.Эрдэнэбилэг нар өдгеө намаасаа төдийгүй улс төрөөс бүрмөсөн холдсон С.Оюун даргатай энэ нам хорин жил улс төрд өөрийн орон зайтай явж иржээ. Ахынхаа үйл хэргийг залгамжлахаар тэр үед улс төрд орж ирсэн С.Оюун Иргэний зориг намыг тасралтгүй 18 жил удирдсан нь, мөн сонгууль болгоноор ялалт байгуулж ирсэн нь олон намын тогтолцоо, чөлөөт сонголтыг хуульчилсан сүүлийн хорин таван жилийн түүхэн дэх аль ч улстөрийн нам дээр давтагдаагүй цор ганц “үзэгдэл” юм. Энэ үүднээс нь авч үзвэл Иргэний зориг нам нь хувь улстөрчийн давуу хүчин зүйл дээр оршин тогтнож ирсэн хүчин гэж зарим ажиглагчдын хэлдэг нь үнэний ортой ч нөгөе талаас нь энэ өнгөцхөн дүгнэлт гэхэд болохоор.

Улс төрд зөвхөн хожил хайдаг дарга ба тамга гэсэн хоёрхон "өмчтэй", хоёр том намын өрсөлдөөн дунд наймаа, тоглолт хийх замаар амь бие ордог заримдгуудтай харьцуулахад ИЗНН хөгжлийн бодлого, хөтөлбөртэй явж ирснийг үгүйсгэх боломж байхгүй.

Засаг болгонд нүүртэй нам гэж өөнтөглөж болох ч энэ нь тус намын парламент дахь суудал улс төрийн хүчний харьцааг тодорхойлох хэмжээний үнэ цэнтэй, тус нам өөрийн үнэт зүйлтэй байсантай холбоотой байх. Үнэхээр ч ИЗНН өнгөрсөн 18 жилийн хугацаанд 2004 онд Ц.Элбэгдоржийн, 2007 онд С.Баярын, 2009 онд Сү.Батболдын, 2012 онд Н.Алтанхуягийн, 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллаж байлаа. Эндээс харвал ИЗНН "Эрх баригчдад муу бол бидэнд сайн" гэдэг тоглоомын дүрэмтэй сөрөг хүчин байхыг хүссэнгүй, олдсон боломж бүрийг ашиглан бодлогын хэрэгжилтийн төлөө явжээ. "Зальтай" ч гэж хэлж болохоор тэдгээр нүүдлүүдийнхээ цаана тэд бодлого, хөтөлбөр, үнэт зүйлээ Засгийн газрын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх боломжийг хайдаг нь тус намын нэг онцлог байж ирсэн болов уу.

 Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид сайн засаглалыг бүрдүүлэх ёстой гэсэн ИЗНН-ыг олон жилийн улс төрийн зорилго, сэдэв нь өнөөдөр энэ чиглэлээрх хуулиуд, АТГ-ын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж буй бол тогтвортой хөгжлийн төлеөх “Ногоон хөгжлийн бодлого” санаачлан УИХ-аар батлуулж, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шалгуур тогтоох зорилготой “Олборлох салбарын ил тод байдал" олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэн орох ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшсэн Л.Дашням Монголд анх удаа хөрөнгө орлогоо олон нийтэд, С.Оюун 2002 оноос эхлэн хуулийн орчин, шаардлага бий болоогүй байх үед сайн дураар жил бүр хөрөнгө, орлогоо хэвлэлээр дамжуулан нийтэд мэдээлдэг байв. Мөн намын дүрэмдээ анх эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг суулгасан. Эдгээр санаачилга өнөөдөр аль нэг нам, өндөр албан тушаалтны сайн дурын санаачилгын хэрэг байхаа больж, зайлшгүй хуульчлагдсан шаардлага төдийгүй төрийн өндөр албанд томилогдох эсэхийг шийдэхэд нөлеөтэй зүйл болсон байна.

Улс төрд анх гаргаж ирсэн асуудал, үнэт зүйл, итгэл үнэмшлээ төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч, эрх баригч болсон нам, хүчинтэй Засгийн газрын түвшинд хамтран ажилласнаараа Иргэний зориг нам эедүү арга замаар улс төрийн зорилгоо биелүүлж иржээ гэж харагдана. Харин хийрхэгчдийн хэмжүүрээр бол тэд албан тушаал дагасан, аядуу, зүрх зориггүй, сөрөг хүчин байж чаддаггүй гэх мэт олон сул талтай байх.

Иргэний зориг намын өнгөрсөн хугацаан дахь улс төрийн чиг хандлагаас бодлого боловсруулж, зорилт дэвшүүлж чаддаг байх, түүнийхээ төлөө тууштай байх, хэрэгжүүлэх бүх боломжийг ашиглах, эрх баригчдаас өө хайх, муучлахгүй, ямагт том эрх ашгаа өмнөө тавих, бусад улс төрийн хүчинтэй өсөрхөх, хонзогнох, асуудал болгоныг улстөржүүлэх, намчирхахаас татгалзах, нийгэмд үр ашигггүй улс төрчдийн хэрүүл, маргаанд татагдан оролцохгүй байх зэрэг зарчмууд тодорхой харагддаг гэж судлаачид үзэж байна. Нэг үгээр бол улс төрд хамгийн урт хугацаанд амжилттай оршин тогтносон гуравдагч хүчин гэдэг тодорхойлолтыг Иргэний зориг Ногоон нам эргэлзээгүй зүүх эрхтэй.

Харин цаашид тэдний үнэт зүйл, үүний төлөөх үйл ажиллагаа, улс төрийн бодлогоо бие даан хэрэгжүүлэх үү, эсвэл Ардчилсан намын туг далбаан дор үргэлжлүүлэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. Ардчилсан намаас анх тасран гарсан энэ хүчин түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх, эргээд нэгдэх эсэх асуултын хариуг эцсийн дүндээ олон нийт биш харин тус намын гишүүд идэвхтэй хэсэг өөрсдөө гаргана. Гэхдээ эрх ашгаа тэд хэрхэн эрэмбэлэхийг олон нийт ажиглан харж байгаа.
 
Өглөөний сонин
А.Алиман
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2016-02-22 13:48:43
    hudlaa teneg nam
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • 111 2016-02-22 07:25:14
    naad avgai chin Zorigttoi niilj akhiigaa tumur zamchin bolgochikhson. odoo uuruu songuuliar garch chadakhgyi bolokhooroo neg gazar elchin said bolno gekh biz
    150.129.143.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Хайгуулч 2016-02-22 05:20:58
    Би олон хүнтэй уулздаг, ярилцдаг Энэ ИЗНамын гишүүн гэсэн хүнтэй ганц ч удаа таарч байсангүй! Энэ бол С. Оюун, Зоригт, Л.Дашням нараас өөр хүн байдаг юм бол уу?...
    103.10.23.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-22 05:10:55
    Үлбэгэр нам
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-22 05:09:31
    Ахыг нь алсан АН энэ авгайг албан тушаалаар хуурч чимээгүй аргадаж явж ирсэнээс өөрөөр юу ч биш наманцар. одоо нэг мөсөн алга болсон нь дээр.
    103.10.22.131
    Мэдэгдсэн Хариулах
  • гол 2016-02-22 03:36:31
    хэзээч байж байгаагүй
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • qqqqq 2016-02-22 03:02:40
    khend ch khereggyi nam
    103.26.193.96
    Мэдэгдсэн Хариулах