МАН, АН лидерийн эрэлд гарахад гэмгүй болжээ
“МАНАН л биш л бол хэнийг ч сонгосон яахав. Монгол төрд энэ луйварчид хангалттай суулаа. Одоо болсон”...ийм яриаг та өдөр тутамдаа биш юм гэхэд аль нэг хүний амнаас сонсч байгаа нь дамжиггүй. Монгол төрийн нэр хүнд өдөр ирэх тутам унаж, нам дагасан бүхэн хулгайч луйварчин мэтээр ойлгодог болоод удаж буй. Парламентын танхимын гадна байхдаа ардын баатар, ард тумний хайртай улстөрч байсан хүн Төрийн ордон руу орсон л бол “эргүү 76 ухнын” нэг болдог нь бичигдээгүй хуультай. Төрдөө үл итгэх, түмнийг төлөөлж буй хүн бүхэн хулгайч, худалч луйварчин болдог буруу ойлголтыг манай улс төрийн намууд өөрчлөхийг хүсэх бус харин ч улс төр байгаа бол хулгай байдаг, улс төрийн нам байгаа бол худалч, луйварчин, хөпшгний цаадах улс төр байдаг нь жам гэсэн үзлээр хандаж байгаа юм. Намуудын санхүүжилт ил тод байх ёстой гэж өнгөн дээрээ ярьдаг ч начир дээрээ тэд санхүүжилтээ ил болгохоос татгалзаж хуулиин төслийг дэмжилгүи унагаж чаддаг луйварчид. Улс орны эрх апшг хэмээн ярих атлаа дандаа тохироо шантааж хийж ирсэн жишээг бичнэ гэвэл цаас ч хүрэлцэхгүй, цаг ч багадна. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн амладаг МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, ирэх сонгуулиар ялалт авахын тулд Н.Энхбаярт тал засах гэсэн жижиг эрх ашгаас үүдэн төрийн ажлыг 14 хоногоор гацаасан. Шударга ёс хэмээн үргэлж ярьдаг атлаа шударга бусыг хийж ирсэн МАХН-ынхан намын даргаа Шадар сайдаар суулгахын тулд мөн л төрийн ажилд тээг садаа боллоо. Олонхи бүрдүүлж чадаагүй ч улсын эрх ашгийн төлөө биш хэдэн фракциудынхаа төлөө улс төр хийж ирсэн АН-ынхан дарангуйлал гэж юу байдгийг сүүлийн гурван жил хангалттай үзүүлж буй. Нэгхэн өдрийн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулж ямархуу сүр хүчтэй вэ гэдгээ харууллаа.
 
Тэд зөвшилцлийн ширээний ард суудаг ч хэзээ нэг байр сууриа эцсийг нь хүртэл хамгаалж байсан удаагүи. МАХН-тай эвсэх тухай ярьсан Н.Алтанхуягийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж цоллохоос наагуур Ерөнхий сайдаас буулгаж байсан түүх саяхных. Гэтэл цаасан дээрх энэ баримт нь хуучраагүй байхад эргээд өнөөх Н.Энхбаяртай тал засч, албан тушаалаар наймаалцсан нь одоо хун бүхэнд ил болсон.

Энэ мэтээр улстөрчид, улс төрийн намуудын улайрсан тохиролцоо нь эргээд тэдний нэр хүндэд хэрхэн нөлөөлж буйг олон жишээгээр харуулж болно. 2012 оны сонгуулиас хойш нийгэм, улс төрийн салбарт судалгаа хийдэг олон ч судалгааны байгууллага, хандалтаараа тэргүүлж буй news.mn, shuud. mn, mminfo.mn, medee.mn зэрэг тэргүүлэгч сайтууд олон янзын судалгаа явуулж байсан. Засгийн газар, УИХ-ын нэр хүнд цаашлаад улс төрийн намуудыг удирдаж буй дарга удирдагч, УИХ-ын гишүүдийн нэр хүнд ямар төвшинд байгааг тандсан эдгээр судалгаа бүрт парламентад суудал авсан намуудын нэр хүнд улам бүр унаж, өнөөх лидер хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг улстөрчдийн рейтинг навс доошилж буй дүн гарч байлаа. Өнөө цагт нам бүр дэргэдээ судалгааны байгууллагатай болсон. Тэд намынхаа нэр хүндийг хамгаалахын тулд судалгааны байгууллагаараа ямар ч дүн гаргуулж болдог ч намуудад итгэх итгэл улам бүр суларч буйг харуулж байдаг. Хамгийн сүүлд гэхэд л Максима гэх судалгааны байгууллага маргааш сонгууль болвол аль намд саналаа өгөх вэ гэсэн судалгаа явуулжээ. Судалгаанд санамсаргүй аргаар сонгогдсон 1500 хүн оролцож 31 хувь нь МАН, 25.3 хувь нь АН, 18.5 хувь нь МАХН, 7 хувь нь ХҮН, бусад нам эвсэлд 12.2 хувь нь санал өгнө хэмээсэн байна. Гэтэл намуудын дэргэдэх судалгааны байгууллагын дүн мэдээ үүнээс хол зөрүүтэй байдаг. Тухайлбал, MEC.mn судалгааны байгууллагын судалгаагаар МАН-ын нэр хунд 40 гаруй хувьтай гарч байжээ. Мөн л Стратегийн академийн судалгаагаар МАН-ын рейтинг 35 хувьтай гарч байсан бол Сант марал зэрэг судалгааны байгууллагын үр дүнгээр АН-ынхан арай илүү гардаг жишигтэй. Гэвч 2009 онд 60, 70 хувьтай тэргүүлдэг байсан улс төрийн намуудын рейтинг яаж ч хичээгээд 30-аас дээш гарч чадахгүй болсныг энэ мэт судалгаанууд харуулж буй юм. “Максима” мөн шилдэг улстөрч буюу улс орныг удирдах чадвараар нь хүмүүсийг жагсаахад С.Ганбаатар 26 гаруй хувиар тэргүүлж, Н.Энхбаяр 24 хувиар хоёрдугаарт жагсчээ. Гэтэл хоёр том намыг удирдаж ирэх сонгуулиар орох хоёр хүн буюу УИХ-ын дарга, АН- ын дарга З.Энхболд, УИХ- ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд нарын нэр хүнд энэ жагсаалтад тун хойгуур байх аж. Нэг нь дөнгөж 4.5 хувийн саналаар зургаад, нөгөөх нь 3.2 хувийн саналаар 11 дүгээрт жагсчээ. М.Энхболд, З.Энхболд хоёулаа лидер улстөрчид мөн үү гэвэл мөн. Тэд энэ мэтийн санал асуулгад эхний тавд л зогсч байсан үе бий. Гэвч нам удирдаж, түүгээрээ дамжуулж улс төр хийж эхэлсний дараа тэдний нэр хүнд ийнхүү буурчээ. АН, МАН-ын лидер гэж үздэг улстөрчдийн нэр хүнд ч улам бүр унасаар байгаа.

Дээрх судалгаанаас харахад АН-д одоогоор лидер улстөрч нь Х.Баттулга, МАН-аас Ц.Нямдорж нар байна. Бие даагч болж УИХ-д орж ирсэн даруйдаа болсон болоогүй популизм хийж хамгийн рейтинг өндөртэй улстөрчдийн тэргүүн эгнээнд явж байсан С.Ганбаатар намд нэгдэж, улмаар боловсролгүй гэдгээ олон нийтэд зарласны дараа дөнгөж 26-хан хувьтай гарч иржээ. Хэтэрхий өндөрт явсан түүний нэр хүнд ингэж унасан хэрэг. Цаашдаа ч унах нь тодорхой. Монголын хамгийн нэр хүндтэй улстөрч байсан Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдож ял сонссон ч, дахиад л албан тушаалын төлөө дуусашгүй шуналтай тэмцэж эхэлснээр мөн л нэр хунд нь унаж эхэлжээ. Энэ мэтээр намуудын рейтинг.улстөрчдийн сонгогчдоос авч буй үнэлэлт дүгнэлт улам бүр буурсаар байна. 1500 хүнийн дийлэнхийн саналыг ч авч чадахгүй байгаа МАН, АН-ын нэр хүнд, тэднийг сонгуульд удирдаж орох хоёр намын даргын рейтинг шал дээр унасан гэхээр ирэх зургаадугаар сард ирц бүрдэж сонгууль болох уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Тэрбум тэрбумаар мөнгөө хий дэмий үрж, ирцгүйн улмаар ирэх жил бид төрөө бүрдүүлж чадахгүйд хүрэх вий гэдэг айдас байгааг ч нуугаад яахав. Улс төрийн намууд одоо шантааж, хүч түрсэн дарангуйлал, хөшигний цаадах улс төрийн тохироогоо эцэслэж, сонгогчдынхоо итгэлийг сэргээх ажлыг хийж эхлэхгүй л бол төрөө байгуулж чадахгуйд ч хүрч мэдэх нь. Зодооноо гайхуулж, биесээ муулах бус намаар дамжуулж хийсэн ажлаа сурталчлахгүй бол иргэдийн итгэлийг сэргээхэд оройтсон байх вий.
Монголын мэдээ 
Б.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ай 2016-02-23 01:24:30
    Санал өгчихөөр Улс Төрийн хүчин, Хувь хүн үнэхээр алга. Бүгдээрээ тонил цаашаа, МАНАН, ХҮН, ИЗНН өөр юу юу ч билээ
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2016-02-22 17:56:14
    Enhbayriig unendee neeh demjeed bdaggui blaa. Getel unendee ene adgiin Enhbayraas iluu garchihaar lider hun mgld algaa pizda gej. Golsin ym gold orno gegcheer.....
    27.123.214.104
    Мэдэгдсэн Хариулах
  • 2016-2020 2016-02-22 09:53:00
    Ali ali nd nasaaraa sanal uguw. Ene udaa ger buleeree shine XYH d sanaalaa ugnu. Busadaas ni zalhaj bna. Ta nar odoo baigaa namuudd sanal ugwul daraagiin 4 jil ...
    27.123.214.93
    Мэдэгдсэн Хариулах
  • zocjin 2016-02-22 08:11:27
    eo eo vhervvd um daa AN torin omchig ezentei bolgoj MAN i vhrvvd idej duushaas hamgaalsan um bas Vvl darga hotin 20 jil hiigeegvig 4hon jild hiiw
    122.201.31.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2016-02-22 05:21:39
    AH uzel bodol hiisen ajiltai namdaa.
    27.123.214.92
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-02-22 02:48:19
    ЭДНИЙГ, ЯЛАНГУЯА АН-ЫГ СОНГОВОЛ СӨНӨНӨ ШҮҮ. БҮҮ МАРТ, МАРТВАЛ СӨНӨНӨ.
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ужаэх 2016-02-22 02:01:11
    АН бол угаасаа ойлгомжтой, сонгууль дууслаа тэд ачигдлаа, байх ёстй газар луугаа
    202.131.247.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2016-02-22 01:50:44
    Нам дотроо лидер хайгаад нэмэргүй л дээ. Лидерийн зиндааны сэхээтэн Монголд байхгүй гэж баймааргүй юм, харин карьер хөөхгүй ажлаа хийгээд л яваа байх!!
    202.179.25.193
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-02-22 01:08:26
    Ýíý óäààãèéí ñîíãóóëüä Õ¯Í íàìûã äýìæýýä àçàà ¿çíýý
    112.72.12.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-22 00:33:57
    АН захиалж бичүүлжээ, АН удирдаж чадахгүй сүйтгэлээ ш дээ, одоо МАН-аас өөр тулхтай улс төрийн хүчин алга, тэгээд ч сайн удирдаж байжээ, харьцуулахад
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах