“Хан Ресурс” компани өнгөрсөн оны сүүлийн гурван улирлын тайлангаа танилцуулж, арбитрын асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хийж байгаа хэлэлцээний талаарх шинэ мэдээлэл гаргалаа.
Тус компанийн мэдээлснээр талууд өнгөрсөн оны 12 болон энэ оны нэгдүгээр сард уулзалт зохион байгуулсан боловч Засгийн газрын хүсэлтээр яриа хэлэлцээрийг хойшлуулсан байна. Одоогоор дараагийн уулзалтын тов гараагүй байгаа юм. “Хан Ресурс” компанийн хувьд Парисын арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулахаар АНУ-ын шүүхэд хандаад байгаа.
Харин Монгол Улсын Засгийн газар арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Парисын давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Эдгээр шүүх заргын асуудал энэ оны сүүл, ирэх оны эхэн хүртэл үргэлжлэхээр байгааг “Khan Resources”-ээс мэдээллээ.
Парисын арбитрын шүүхээс "Монгол Улсын Засгийн газар дээрх компанийн эзэмшиж байсан Дорнод ураны тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл" болсон гэж үзэн, компанийн алдагдлыг нөхөн төлүүлэхээр шийдсэн юм. Одоогоор төлбөрийн хэмжээ ойролцоогоор 106 сая ам.доллар болоод байна. Хүүгийн төлбөр жилд 2.65 сая ам.доллараар нэмэгдэхээр байгаа ажээ.
Тэгвэл Монгол улс яагаад тус компанид энэ их хэмжээний өр төлөхөөр болсон талаар эргэн сануулахад Канадын “Хан ресурс” компани нь Дорнод аймгийн нутагт ураны ордыг эзэмшдэг байв. 2009 онд Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль батлагдаж, ураны лиценз бүхий компаниудыг шинээр бүртгэхээр болж. Гэвч “Хан ресурс” компани бүртгүүлсэнгүй. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.Энэ бүгдийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Хан ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг аж.
Гэвч “Хан ресурс” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын эсрэг 2011 оны 1 дүгээр сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж, улмаар Олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм.
Арбитрын шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ дөрвөн жил орчим үргэлжилж үе үеийн Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байв. Анхны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэргийн харьяалал болон хохирлын хэмжээг салгаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Арбитрын бүрэлдэхүүн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хэргийг салгаж шийдвэрлэхээр тогтсон байна.
Хоёр дахь удаагийн хуралдаан 2012 оны 5 дугаар сарын 14-15-ны өдөр болж, хэргийг Арбитрын маргаан мөн эсэхийг хэлэлцээд, хянан шийдвэрлэх харъяалалтай гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Улмаар дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурал сая нэг эцэслэж, манай Засгийн газрыг Канад Улсын “Хан ресурс” компанид 80 сая ам.долларын нөхөн төлбөр болон Арбитрын үйл ажиллагааны турш гарсан зардлыг олгох шийдвэр гарсан юм. Ингээд энэ мөнгө нь одоогийн байдлаар 106 сая ам.доллар болж байна. Үнэхээр бидэнд, манай төсөвт ийм зардлыг даагаад өнгөрөх чадал бий юу. Өмнө нь манай улс Арбитрын шүүхэд цөөнгүй дуудагдаж байлаа. “Марубений”, “Алтан дорнод монгол”, “Номаранг” гэх мэт компаниудын нэхэмжлэлтэй шүүх хурал бүрийн дараа хохирлыг чимээгүйхэн барагдуулаад өнгөрчихдөг байсан гэж эх сурвалж мэдээлж.
Тэгвэл Монгол төгрөгт шилжүүлэхэд хоёр тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөрт унагасан хариуцлагыг хэнээс нэхэх вэ?
Тэр үеийн баримт, мэдээллийг сөхвөл, “Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тухайн үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар болохоос шийдлийг нь, үүргийг нь УИХ-аас л өгсөн. Уг нь УИХ хууль тогтоох үндсэн үүрэгтэй, гүйцэтгэх засаглалынхаа бурууг засч залруулах үүрэгтэй төрийн гол институци. Гэвч тэдний үйл ажиллагаа эсрэгээрээ яваад байх шиг. Олон улсын Арбитрийн шүүхэд Засгийн газар хариуцагчаар оролцдог. Тийм болохоор бүх хариуцлагыг УИХ биш, Засгийн газар л хүлээдэг. Ард түмэн ч тухайн асуудлаар Засгийн газрыг, тэр үеийн удирдлагуудыг л буруутгаж байна.

Б.Сансар
olloo.mn