Нүхжилттэй арьснаасаа "салмаар" байна уу
Нүүрний арьс том нүхтэй байна гэдэг нь гоё сайхан арьсны дайсан бөгөөд хэзээ ч арьсыг сайхан харагдуулдаггүй.  Тэгвэл батгашиж, нүхжсэн арьсаа харахн гуужуулж, шинэ сайхан арьстай болох зөвлөгөөг хүргэе.

1-р алхам: Өргөст хэмхтэй бүтээгдэхүүн. Өргөст хэмхийг нухаж нимбэгний шүүснээс хэдэн дуслыг дээр нь хийгээрэй. Үүнийн дараагаар сайн хутгаж бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхээрэй. 15-20 минутны дараа нүүрээ бүлээн усаар угаана. Энэхүү жор нь цусны эргэлтийг сайжруулах ба бохирдсон нүхийг цэвэрлэх үүрэгтэй.

2-р алхам: Өндөгтэй бүтээгдэхүүн. 1 өндөгний цагааныг хэдэн дусал нимбэгний шүүстэй холино. Үүний дараагаар нүүрэндээ түрхэж 57 минутны турш нүүрэндээ байлгаж хаттал нь хүлээнэ. Өндөг хатахад арьсны нүх цэвэрлэгдэж нүхнээс бохирдсон зүйлс тодорхой хэмжээгээр гадагшилна.

3-р алхам: Арьсны нүхийг багасгах дараагийн жор бол элсэн чихрийн скаб юм. Элсэн чихэр айл бүрийн гал тогоонд байдаг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэх хамгийн энгийн арга юм. Нэг халбага оливийн тос, элсэн чихэр, зөгийн бал, ба хэдэн дусал нимбэгний шүүс таньд хэрэгтэй болно. Нүүрээ норгож байгаад энэхүү хольцыг хэрэглэнэ. 10-15 минут нүүрэндээ байлгана. Үүний дараагаар бүлээн усаар нүүрээ угаана.

4-р алхам: Сайн боловч түр зуурын арга бол мөс хэрэглэх юм. Дөрвөлжин мөсийг алчууранд ороогоод нүүрэндээ тависнаар таны арьсны нүхийг түр хугацаанд ч боловч бага харагдуулна. Хэрвээ та яарч байгаа бол, эсвэл мөнгөний боломж муутай бас та чухал уулзалттай бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. Хамгийн энгийн бөгөөд найдвартай арга юм.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч 2016-02-22 03:40:27
    үр дүнгүй худлаа юм бичих юм
    202.179.28.22
    Мэдэгдсэн Хариулах