МАН, МАХН "Эх орончдын өдөр"-ийг хамтдаа тэмдэглэнэ
"Эх орончдын өдөр"-ийг жил бүр МАН болон МАХН тэмдэглэдэг ч тусдаа арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн "Эх орончдын өдөр"-ыг тус намынхан хамтдаа тэмдэглэхээр болжээ.  МАХН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар тус баярыг хамтран тэмдэглэх санаачлага гаргаж, МАН-д албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн хариуг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат шуурхай өгчээ. Албан бичигт “МАН-ын түүхт 95 жилийн ой, Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх саналыг дэмжиж байна” гэжээ.

Үүнээс үзэхэд сонгууль ойртсон болоод ч тэр үү,нэг угшилтай ч үргэлж сөргөлдаж байсан МАН, МАХН "Эх орончдын өдөр"-өөр хамтран ажиллаж үзэхээр шийдсэн бололтой.
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөв эхлэл байна 2016-02-21 14:17:05
    Гишүүд дэмжигчид нь бол 2 талаасаа нэгдээсэй л гэж хүсч байгаа. Тэгэхгүй бол дундуур нь АН гэж чадваргүй нам гарч ирээд улс орныхоо хөгжлийг намагт шигтгэлээ
    103.229.123.201
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-21 07:57:39
    Balairsan ineedtei yum
    103.229.123.174
    Мэдэгдсэн Хариулах