Зэвсэгт хүчин, цэргийн штабууд гуравдугаар сарын16-нд баяраа тэмдэглэнэ
Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” А/117 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.  

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг   2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах ажээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгосон байна.

Энэхүү арга хэмжээ, үйл ажиллагаануудад иргэдийг оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.

Ийнхүү Зэвсэгт хүчин, цэргийн штабууд гуравдугаар сарын 18-нд тэмдэглэдэг Цэргийн баярыг угтаж, 16-нд нийтээрээ тэмдэглэх нь.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-02-22 01:13:05
    нэртэйгээр нь тэмдэглэхийг хориглосон захирамж гаргачих
  • зочингч 2016-02-21 23:53:59
    Заавал хуучны цэргийн баяраас зөрөх гэж бгаа юм шиг энэ АН-ынхан 16 нд хийдэг нь яаж бгаа юм бол. Бүхнийг үгүйсгэж болохгүй.Ядуу байхад цэргийн баяр олон хоног ...