Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг нэрлэж байна.

Гацаанд орсон ээлжит бус чуулган нээлтээ хийсэн өдрөө өндөрлөв
УИХ-ын  намрын чуулган  цагаан сарын өмнө хаалтаа хийсэн. Харин баярын дараагаар УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан ч хуралдаан хугацаандаандээ эхлээгүй. Учир нь МАН, МАХН-ынхан чуулганы хураlдаанд ирэлгүй тасалснаас ирц бүрдээгүй. Үүнээс болоод ээлжит бус хуралдаан тав хоногоор хугацаа алдаж нээлтээ хийсэн.
Гэвч хугацаа алдан нээлтээ хийсэн, ээчит бусаар хуралдсан ч нэнэ чухал зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа. “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг тус тус батлав. Мөн Татварын багц хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ийнхүү ээлжит бус чуулган нээлтээ хийсэн өдрөө хаалтаа хийн өндөрлөв.

Н.Энхбаярын талаарх АТГ-ын мэдэгдэл анхаарал татав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-ний өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т албан бичиг илгээсэн. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул Шадар сайдаар томилохыг дэмжихгүй гэсэн хариу өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийж, Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь 2017 онд дуусна гэдгийг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй юм байна. АТГ энэ талаарх дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлжээ.

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжин баталсан. Тэгэхээр  энэ нь ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй явдал юм.  Энэ асуудалтай холбогдуулжчуулганы үеэр О.Баасанхүү үг хэлэв. Түүний дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ горимын санал гаргах гэсэн боловч УИХ-ын дарга шууд санал хураалт явуулсан юм.

О.Бурмаагийн ялалт түүнийг ААШТ-ний 30 дахь алтан медальтан болгов
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод эхэлсэн. Энэ тэмцээнд Бахрейн, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Палестин, Сингапур, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 23 орны гурван зуу гаруй бөх хүч сорьж байна. Эхний өдөр эмэгтэй 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, 75 кг-ын жинд 8 бөх барилдсанаас Гавьяат тамирчин О.Бурмаа ялж, ази тивийн аварга болж тивийн аварга шалгаруулах тэмцээнээс элсний аварга шалгаруулах тэмцээнийг оролцуулаад найм дахь медалиа авсан юм.

Гавьяат тамирчин О.Бурмаа нь ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн манай 28 дахь бөх, манай бөхчүүдийн авсан 30 дахь алтан медаль, эмэгтэй бөхчүүдийн авсан 5 дахь алтан медалийн эзэн, алтан медаль хүртсэн 4 дэх эмэгтэй бөх болсон юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.