Гүйлтийн тэшүүрийн мастерууд зургаан алтан медаль хүртжээ

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-ын Висконсин мужын Милуоки хотын "Pettit National Ice Center" ордонд гүйлтийн тэшүүрийн мастеруудын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж өнгөрсөн. Тэмцээнд есөн орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас ОУХМ Н.Эрдэнэтуяа, Б.Сансарбилэг, Ц.Батбаяр нар оролцсон байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т уралдсан ОУХМ Н.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т хурд сорьсон ОУХМ Б.Сансарбилэг нар уралдсан зай бүртээ аваргалж, хувийнхаа дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо. Н.Сансарбилэгийн хувьд "Нагано 98" өвлийн олимпод оролцож байсан манай гүйлтын тэшүүрийн шилдэг тамирчдын нэг юм. Гүйлтийн тэшүүрийн тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчид өнөөдөр эх орондоо ирж байна.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine