Ө.Энхтөр: Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүй учир төрд ажиллах боломжгүй
АТГ-аас 2015 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад асуудлуудаар АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс дараах тодруулгыг авлаа.

-Г.Шийлэгдамбатай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ. МАХН-ын санхүү хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Энэ хэргүүд хоорондоо холбоотой юу?

- Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Г.Шийлэгдамбын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дараа Г.Шийлэгдамба хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил захидал гэх зүйлийг бичиж, олон нийтэд хүргэсэн. Тэрхүү захидалдаа авлигад авсан мөнгөө хэрхэн яаж, зарцуулснаа дэлгэсэн байсан. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын санхүү хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Г.Шийлэгдамба тэрхүү мөнгөө намдаа, удирдлагууддаа  өгсөн гэсэн тул эл хэргийг дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй байна.

-Г.Шийлэгдамба тэрхүү мөнгийг намын хандив байсан гэсэн шүү дээ. Гэтэл та авлигын мөнгө гэж яриад байна. Үнэхээр тэр мөнгө авлига гэдгийг тогтоочихсон юм уу?

-Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Авлига уу, хандив уу гэдгийг шүүхээр шийднэ.

-Тэгэхээр намын санхүүжилтдээ  авсан хандивын  мөнгө авлигынх болж хувирах магадлалтай гэсэн үг үү.  Үүнээс урьдчилан сэргийлэхийн  тулд АТГ-аас намуудад зөвлөгөө мэдээллийг хүргэж байна уу?

-Намын санхүүжилттай холбоотойгоор авлигаас урьдчилан сэргийлах арга хэмжээ явагдаж байгаа.

-АТГ-аас Н.Энхбаярын талаарх дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн гэсэн. Яг ямар дүгнэлт гарсан юм бэ?

-Н.Энхбаярыг энэ оныг дуустал төрд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь хуулиар түүний ялтай байдлын хугацаа дуусаагүй байгаа.

-Тэгэхээр энэ хугацаа хэзээ дуусна гэсэн үг вэ?

-Манайд хийсэн тооцооллоор 2017 оны наймдугаар сард дуусна. Тэр болтол төрд ажиллаж болохгүй.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-02-21 07:34:37
    Энхбаяр төрд гарвал АН-ханы бүх булхай ил гарна АНхан бсан цагт ямарч аргар хамагүй Энхбаярыг гаргахгүй эд айж үхнэ Монгол хэзээ өргүй болло Энхбаярын үед шд...
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Enstur 2016-02-20 01:37:11
    Uuruu avilga avdag bj
    122.201.24.182
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-02-19 23:02:43
    zasgiin gazriin hereg erhleh gezarn yagaad ter bichgiign avaagyi um ter bichign yaln dyyssan turd ajillaj bolno gesj baisan um bishyy Elbegdorjl zuvshuuruhgyi g...
    65.128.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Ta nariin zysardaj baigaa hymyys dotor c 2016-02-19 19:33:45
    Ta nariin zysardaj baigaa deedsuudiin chini dotor N.Enhbayaraas door yaltai hymyys ikjhe bii?ter chagt ta nar amaa tagluulah biz ee!!!Muusain zysarchij!!!ATG ge...
    93.26.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-19 16:04:28
    Энхбаяр шиг элим, төр барих хугацаанд MGL жинхэнэ өрнөөсөө салсан төр засаг гадаад, дотоодод нэр хүндтэй байсан одоо бол бөөлжис АН-ынхан дахин төрд гаргах эрхг...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-02-19 11:41:02
    ih sain bn.enhbayrig gargaj bolohgvi shvv.
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • yostoi hyzdag daadai be?.... 2016-02-19 08:31:49
    Haanaas irsen geleg be?chi....Hyzdag daadai be?Ta nariin amidarch baigaa tor nertei togloomiig tor geed naadaj yabah yy?yag odoo bol Mongol syirch bna?gej harag...
    93.26.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-02-19 08:16:32
    энхбаярын төрд ажиллах ажиллахгүйг заачих юм. сэлэнгэ аймгийн баянгол сумын засаг дарга авилгын хэргээр эрүү үүсчихээд шүүхээр орох гээд элдэв шалтаг тоочин хой...
    202.131.229.138
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2016-02-19 07:00:24
    ЭНЭ ХҮН ХУУЛЬЧ биш ХУУЧИНААР ЦАГДААГИЙН ДЭЭД МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН БАЙНА ДАА ??? шинэ Эрүүгийг хууль / 2015.12.03 / -ИЙГ 2016,09.01 ээс дагаж мөдөнө ХУУЛИА ҮЗ ???
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Tegeed huul l gej baigaa yum bol... 2016-02-19 05:54:27
    Tegeed huul l gej baigaa yum bol tuuniigee baril daa ergej hurgaad baih shaardlaggui !!! Tegeed ch MAHN bol denduu archaagui nohdiin zugluulga ! tiimshuu
    122.201.26.169
    Мэдэгдсэн Хариулах